Эмилиа Кларктай зургаа даруулахад төлбөртэй

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

Эмилиа Кларктай зургаа даруулахад төлбөртэй

Эмилиа Кларктай зургаа даруулахад төлбөртэй

“Game of Thrones” цувралын жүжигчин Эмилиа Кларк гудамжинд шүтэн бишрэгчидтэйгээ сельфи хийхээ больсон. Гэхдээ шүтэн бишрэгчид нь 400 фунт стерлинг төлөөд түүнтэй уулзаж, ярилцаж болох юм байна. Түүнчлэн Лондон хотноо ирэх сард болох “Dream it fest” арга хэмжээний үеэр 150 фунт стерлинг төлөөд Эмилиатай хамт зургаа татуулж болно.

Энэ мэтчилэн уулзах, мэндчилэх зэрэгт ханш тогтоосон хамгийн сүүлийн үеийн алдартан бол Эмилиа Кларк юм. “Gentleman Jack” киноны одод болох Суран Жонс, Софи Рандл нар өнгөрсөн сард болсон фэнүүдийн уулзалтын үеэр 90 фунт стерлингээр сельфи авахуулах ханш тогтоосон. Түүнчлэн, “Sherlock”-ийн жүжигчин Бэнэдит Камбербэтч 2017 онд 3000 шүтэн бишрэгчтэйгээ зураг даруулаад 240 мянган фунт стерлинг олж байв.

Дашрамд дурдахад, тэрбээр тархины аневризмаар өвчилж байсан тухайгаа өнгөрсөн сард хуваалцсан. Тэр 20 гаруй настайдаа энэ өвчнөөр өвдсөний улмаас түүний тархины зарим хэсэг ажиллагаагүй болсон гэж хэлжээ. Тодруулбал 2011, 2013 онд хоёр дахин энэ өвчнөөр өвдсөн аж. Одоо нийгмийн харилцаанд орж, хэвийн амьдралаар амьдарч буй учир өөрийгөө маш азтайд тооцдог гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: DAILY MAIL, HELLO MAGAZINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж