Наадмын өмнө баталсан хуулиар допингийн асуудлыг шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

Наадмын өмнө баталсан хуулиар допингийн асуудлыг шийдвэрлэнэ

Наадмын өмнө баталсан хуулиар допингийн асуудлыг шийдвэрлэнэ

Наадмын үйл явдал, халуун яриа допингийн шинжилгээний хариугаар үргэлжилж байна. Одоогоор 76 сорьцын хариу ирээд байгаа бөгөөд үлдсэн дөрвийнх нь хариу ирсний дараа холбогдох газраас олон нийтэд мэдээллэх аж. Үүнтэй холбогдуулан шинэчлэн баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд  допингтой холбоотой ямар заалтууд орсныг та бүхэндээ хүргэе.


8 дугаар зүйл.Үндэсний бөх, үндэсний хурдан морь, сурын болон шагайн харвааны цол, чимэг

  • 8.2.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээг өгсөн бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь допингийн шинжилгээгээр тогтоогдсон бол уг шинжилгээний хариу гарсан өдрөөс хойш гурав хоногийн дотор шинжилгээний хариу батламжийг үндэслэн тухайн бөх, харваачид олгосон улсын цолыг хураалгах саналыг зохион байгуулах хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

14 дүгээр зүйл.Үндэсний их баяр наадамд оролцож байгаа бөх, уяач, сурын болон шагайн харваач, дасгалжуулагч, эмчийн эрх, үүрэг

  • 14.2.Энэ хуулийн 9.1-д заасан бөхийн барилдаанд дөрөв, түүнээс дээш давсан бөх, 11.2-т заасан үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр эзэлсэн харваачаас допингийн шинжилгээ авна.
  • 14.3.Энэ хуулийн 14.2-т заасан этгээд допингийн шинжилгээнд орохоос татгалзсан, зайлсхийсэн бол допинг хэрэглэсэнд тооцно.
  • 14.5.5.эрүүл мэндийн зайлшгүй шалтгааны улмаас Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан Хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг хэрэглэх тохиолдолд энэ тухай Эмчилгээний зорилгоор чөлөөлөх Олон улсын стандартад заасны дагуу Допингийн эсрэг үндэсний байгууллагад хандах;
  • 14.5.6.Дэлхийн допингийн эсрэг агентлагаар итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтээр хориглосон бодис, арга хэрэглэсэн нь илэрсэн бөх, харваач "В" дээжид шинжилгээ хийлгэх бол уг шинжилгээний төлбөрийг төлөх;
  • 14.10.1.дасгалжуулж байгаа үндэсний бөх, сурын харваачид допинг хэрэглэхийг санал болгохгүй, допинг хэрэглүүлэхгүй байх;

15 дугаар зүйл.Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах талаарх Засгийн газрын бүрэн эрх

  • 15.1.4.улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх, допингийн шинжилгээ хийхэд шаардагдах төсвийг батлах, зарцуулалтад хяналт тавих;
  • 15.1.6.Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаар допингийн шинжилгээ хийлгэх арга хэмжээг зохион байгуулуулах;

16 дугаар зүйл.Зохион байгуулах хороо, түүний бүрэн эрх

  • 16.5.7.Бөх, сурын харваачийг энэ хуулийн 14.2-т заасан допингийн шинжилгээнд оруулах ажлыг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаар зохион байгуулуулах;

18 дугаар зүйл.Допингийн эсрэг үйл ажиллагаа

  • 18.1.Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг үндэсний бөх, сурын харваач хэрэглэхийг хориглоно.
  • 18.2.Бөх, сурын харваач, холбогдох үндэсний спортын холбоо Дэлхийн допингийн эсрэг дүрэм, эсхүл Допингийн эсрэг үндэсний дүрмийг тамирчны нэгэн адил дагаж мөрдөнө.
  • 18.3.Энэ хуулийн 14.2-т заасан бөх, сурын харваачаас допингийн шинжилгээ авах арга хэмжээг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага зохион байгуулна.
  • 18.4.Бөх болон сурын харваач допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол Үндэсний их баяр наадамд барилдах бөх, сурын харваачийн харвах эрхийг энэ хуулийн 18.2-т заасан дүрмийн дагуу хасна.
  • 18.5.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хурааж, тухайн даваанд унасан бөх, удаалсан сурын харваачид улсын цолыг нөхөн олгох саналыг зохион байгуулах хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргана.
  • 18.7.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг энэ хуулийн 18.4-т заасан хугацаагаар хасах саналыг салбар хороо зохион байгуулах хороонд гаргаж, шийдвэрлүүлнэ.
  • 18.8.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн дасгалжуулагчийн эрхийг хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлэх саналыг зохион байгуулах хороо эрх бүхий этгээдэд гарган шийдвэрлүүлнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж