АТГ: Албан тушаалтнуудын албан өрөө, гэрт нэгжлэг хийв

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

АТГ: Албан тушаалтнуудын албан өрөө, гэрт нэгжлэг хийв

АТГ: Албан тушаалтнуудын албан өрөө, гэрт нэгжлэг хийв

НЭМЭЛТ 15:30 цаг

АТГ-аас Дарханы замын тендер сонгон шалгаруулалттай холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Улмаар холбогдох албан тушаалтнуудыг шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна. Энэ дагуу өнөөдөр Зам тээврийн хөгжлийн яамны таван албан тушаалтны албан өрөө болон  орон байр гээд нийтдээ 30 гаруй объектод нэгжлэг хийжээ. АТГ-аас прокурорын зөвшөөрөл авах шаардлагатай тул шалгагдаж байгаа албан тушаалтны нэрийг зарлах боломжгүй гэв.

АТГ-ын шалгалт тус яаманд хоёр цаг гарангийн хугацаанд үргэлжилж байна. Энэ үеэр АТГ-ын өөр нэг албан тушаалтан мэдээлэхдээ, автомашины улсын дугаарыг худалдах дуудлага худалдаа зохион байгуулахдаа өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөж буй эсэхийг шалгасан гэж мэдээллээ.


АТГ-аас Дарханы замын тендертэй холбоотойгоор Зам тээврийн хөгжлийн яамны эрх бүхий албан тушаалтнуудын албан өрөөнд яг одоо нэгжлэг хийж байгаа аж. Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу АТГ-аас Дарханы замын тендер сонгон шалгаруулахад оролцсон, сонгосон эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа юм байна.

Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг нийтдээ таван хэсэгт хувааж тендер сонгон шалгаруулсан бөгөөд  2 болон 4-р хэсгийг цаасан дээрх компани сонгон шалгаруулсан байж болзошгүй гэнэ.

Дархан-Улаанбаатар чиглэлийн замын анх 2019 онд эхлүүлж, хэд хэдэн сайдын нүүр үзэж байгаа ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургадугаар сард Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын ажилтай газар дээр нь очиж танилцсан. Энэ үеэр тендер шалгаруулалтад оролцсон албан тушаалтнуудыг шалгах, хариуцлага тооцно хэмээн мэдэгдээд байсан юм.

С.УРГАМАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
16
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж