Сүмд гал гарч, олон хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

Сүмд гал гарч, олон хүн нас баржээ

Сүмд гал гарч, олон хүн нас баржээ

Египетийн нэгэн сүмд гал гарсны улмаас олон арван хүн амиа алджээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр нас барагсдын тоо 41-ээс багагүй байна. Мөн олон арван хүн шархадсан гэж мэдээлэв.  Амиа алдагсдын дунд хүүхдүүд байгаа гэж үзэж байна.

Гиза дахь Копт Абу Сифин сүмд 5,000 сүсэгтэн мөргөл хийхээр цугларч байх үед цахилгааны гал гарсан гэж аюулгүй байдлын эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлэв.Гал гол гарцыг  хааж, үймээн үүсгэсэн байна.Эмнэлгийн бүртгэлээс иш татан "CNN" мэдээлснээр 3-16 насны 18 хүүхэд амиа алдсан байна.

Гал түймрийн нарийн шалтгаан тодорхойгүй байгаа талаар гал түймрийн албаныхан мэдэгдэв.  Гэсэн хэдий ч Имбаба орчмын өөр нэг сүмийн эцэг Фарид Фахми Франс Пресс агентлагт богино холболтоос үүдэлтэй гэж мэдэгджээ. Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр зэвсэгт хүчинд сүмийг сэргээн босгохыг тушаажээ. Прокурорын газраас галын шалтгааныг тодруулахаар хэргийн газар руу баг илгээсэн гэж мэдэгдлээ.

Гиза нь Каираас Нил мөрний яг эсрэг талд оршдог бөгөөд Их Каир хотын нэг хэсэг юм.

Копт Христэд итгэгчид Египетийн 103 сая хүн амын дор хаяж 10 саяыг бүрдүүлдэг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж