"Эрээнээс 98 мянган юаниар ачаа ачиж, үнэ хөөрөгдөж байна"

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

"Эрээнээс 98 мянган юаниар ачаа ачиж, үнэ хөөрөгдөж байна"

"Эрээнээс 98 мянган юаниар ачаа ачиж, үнэ хөөрөгдөж байна"

Тээвэрчдийн төлөөөлөл өнөөдөр/2022.08.15/ Сүхбаатарын талбай дээр мэдээлэл хийн, Шадар сайд С.Амарсайханд шаардлага хүргүүллээ.


Монголын авто тээврийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр:

-Тээврийн асуудлыг шийдэхгүй бол эмх замбараагүй байдал үүсээд байна. Өнөөдөр тээвэрчдийн төлөөлөл Шадар сайдад  албан бичиг хүргүүлэхээр ирлээ. Мэдээлэл хүргэхэд, Засгийн газрын тушаалын дагуу тусгай горимоор чингэлэг тээврийн ажлыг эхлүүлэх, тодорхой хугацаанд хэвийн байдалд шилжүүлэн хэвийн тээврийг үргэлжлүүлнэ гэж албан ёсоор хурал хийж, мэдэгдсэн билээ. Гэвч бид тээвэрчид ажил хийх боломж бүрдүүлнэ гэж хүлээсээр өдийг хүрлээ.

2022 оны нэгдүгээр сарын 12-ноос хойш тусгай горимоор буюу чингэлэг тээврээр үнийн хөөрөгдлийг бууруулах, ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх зэрэг үүрэг чиглэлтэй байгаа. Гэвч бодит байдал дээрээ буурсангүй.

Ачаа эргэлт, чингэлэг хязгаарлагдсан, сайжирсангүй. Халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж, дундын бүст ажиллаж буй цэрэг, ахлагчид хууль бус үйл ажиллагаа явуулж, Хятадын машиныг дундаа явуулсан асуудал гарсан. Чингэлэгт дунджаар 65 м.куб ачаа ордог бөгөөд өдөртөө дунджаар 50-60 чингэлэг ачаа орж байгааг задгай тэвш рүү шилжүүлвэл 25 орчим машин ачна.

Ийм учир ачааны эргэлтийг удаашруулсан гэж үзэж байна. Эрээнээс дунджаар 98 мянган юанийн ханштай дүүргэн ачиж байгаа нь үнийн хөөргөдлийг нэмэгдүүлсэн шалтгаан болж байна.

Мөн чингэлэг ачааг машинаар тэг цэгээс гаалийн хяналтын бүс рүү тээвэрлэж байгаа. Задгай тэвштэй машинаар тээвэрлэлт хийвэл 130-180 м.куб ачаа буюу гурван чингэлэг ачаа багтдаг. 50 задгай тэвштэй машинаар ачилт хийвэл тээврийн зардал буурч, ачаа барааны эргэлт нэмэгдэнэ.

Зуучийн байгууллагууд дунд нь зуучлах нэрийдлээр үнийн хөөрөгдөл үүсгэж байна. 2022 оны тавдугаар сарын 15-ны өдөр иргэдийн тээврийн хэрэгслийг дунд бүст ажиллуулах шийдвэр гарсан бөгөөд мөн тухайн өдөр 30 тээврийн хэрэгслийг оруулан явуулах болсон нь тээвэрчдийн бухимдлыг төрүүлсэн. Учир нь тэдгээр тээврийн хэрэгслүүд нь дараалалгүй өдөр бүр давуу эрхтэй зорчиж байна. Үүнийг зогсоогооч гэж Шадар сайдад шаардлага хүргүүлж байна.

24 цагийн дотор Монголын авто тээвэрчдийн “Соёмбо” нэгдсэн холбооны ажлын албанд хүргүүлэх заалтуудыг танилцуулъя.

  • Задгай тээвэрлэлтийг уламжлалт хуучин горимоор нь явуулах
  • Тээвэрчдийн эрхийг хааж боосон төрийн буруу бодлогыг зогсоох
  • 5700 гаруй тээврийн хэрэгсэл тэдгээрийн жолоочдын ажлын байрыг буцаан олгох
  • Дундын бүст ажиллаж буй дотоодын цэргийн ахлагч, цэрэг нарыг татан авч, иргэдийн машиныг түлхүү оролцуулах
  • Орон нутагт ажиллаж буй тээвэрчдийн түр зөвлөлийн ажлын дэд хэсгийг дахин бүрдүүлж, нэгдсэн холбооноос төлөөлөл оруулах
  • Иргэдийнхээ ажлын байрыг бүрэн чөлөөлж, төрийн нэрээр үүрэг гүйцэтгэж буй машинаа татан гаргах
  • Экспортын нүүрсний тээвэрт иргэдийн тээврийг оролцуулах
  • Гадны хөрөнгө оруулалттай нүүрс тээврийн компаниудад давуу эрх олгохгүй байх зэрэг багтаж байна.

Зам тээвэр, хөгжлийн С.Халтар сайд одоо огцрох цаг нь болсон. Наад талын жишээ нь л гэхэд Дарханы зам байна. Цаашаагаа Монголын тээвэрчдийн ажлыг байрыг булаасан буруу шийдвэр гаргасан. Цаашдаа 21 аймгаас тээвэрчид нэгдэж, бодлогын хүрээнд төр засагтай хамтран ажиллах санамж бичгүүдийг өгсөн. Тэр хүртэл бид дараа дараагийн тэмцэлдээ орно. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь тээвэр ложистикийн асуудлаас болж байгаа. Энэ асуудлыг шийдье, цэгцлье. Нэгдсэн холбоотойгоо хамтран ажиллаач.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж