Солонгон үүл АНУ-д ажиглагдав

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

Солонгон үүл АНУ-д ажиглагдав

Солонгон үүл АНУ-д ажиглагдав

АНУ-ын Виржиниа мужид өнгөрсөн долоо хоногт солонгон үүл нэртэй цаг агаарын сонирхолтой үзэгдэл тохиожээ. Энэ нь зөөлөн үүлний цаанаас цухуйж буй тод өнгийн призм адил үзэгдэл юм. Виржиниа мужийн Хамилтонд оршин суудаг хүмүүс АНУ-ын Цаг уурын газар руу энэхүү үзэгдлийн зургийг илгээжээ.

Олон хүн солонгон үүл гэж нэрлэж буй хэдий ч энгийнээр хэлбэл, нарны гэрэл агаар мандалд байгаа усны дуслыг нэвтлэн тусах үед үзэгддэг агаар мандлын оптик үзэгдэл юм. Энэ үзэгдлийг нэн ховор гэж хэлэхэд болох бөгөөд туйлын бүс нутгийн ойролцоо ихэвчлэн ажиглагддаг. Эсвэл өвлийн улиралд уулархаг нутагт ажиглагддаг. Солонгон үүл гарах үед үүл ба нар хоорондоо ойрхон байна гэсэн үг юм. Энэ үед үүл маш нимгэн байх бөгөөд жигд хэмжээтэй усан талстуудаас бүрдсэн байх ёстой. Ихэвчлэн линз маягийн, бөөгнөрсөн, сэмжин үүлсэд тохиолддог.

Вермонт мужид 2018 онд үүнтэй ижил солонгон үүл үзэгдэж байв. Энэхүү үзэгдэл нь нар тэнгэрт маш өндөрт хөөрсөн буюу тэнгэрийн хаяанаас дээш 58 хэм өндөрт байх үед тохиолддог.

Эх сурвалж: CBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж