Украины арми АНУ-аас нэмэлт цэргийн тусламж хүсэв

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

Украины арми АНУ-аас нэмэлт цэргийн тусламж хүсэв

Украины арми АНУ-аас нэмэлт цэргийн тусламж хүсэв

Украины арми АНУ болон бусад барууны орнуудаас нэмж тусламж хүсэв. Украины арми Оросоос өмнөд нутгийг хяналтдаа авахад нь туслахын тулд цаашид цэргийн тусламж үзүүлэхийг уриалж байна.

Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, генерал Валерий Залужный өнгөрсөн Бямба гаригт олон нийтийн сүлжээгээр дамжуулан АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Марк Миллитэй утсаар хэлэлцээ хийсэн тухайгаа мэдэгджээ.

Залужный Украиныг довтолсон Оросын цэргийн ангийн  тавны нэгийг устгасан гэж тайлбарлав.  Дээд командлагч мөн Оросын цэргүүд фронтын шугамын 1300 километрийн зайд байрлаж байгааг тэмдэглэв.  Тэрбээр  "Бидэнд их бууны галын хүч нэн шаардлагатай байна" гэж онцолжээ. Вашингтон Пост сонин Украины цэргийн албан тушаалтны хэлснээс иш татан, "Одоогоор Украинд сөрөг довтолгоо хийх хангалттай тооны зэвсгийн систем байхгүй" гэж бичжээ.

Оросын арми сөрөг довтолгоонд бэлтгэхийн тулд цэргээ Украины өмнөд хэсэгт шилжүүлсэн гэж албаны хүн мэдэгдэв.  Мөн Украины албаныхан Орос хүчээ нэмэгдүүлж байгаа талаар мэдээлэв. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Херсон мужид 3000 орчим цэрэг ирж, Днепр мөрний баруун эрэг дэх Оросын цэргийн тоо дор хаяж 15000-д хүрсэн байна.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж