Украины үр тариа ачсан хөлөг Сирид ойртож байна | News.MN

Украины үр тариа ачсан хөлөг Сирид ойртож байна

Украины үр тариа ачсан хөлөг Сирид ойртож байна

Украины үр тариа ачсан хөлөг Сирид ойртож байна

Үр тарианы экспортоо сэргээх тухай НҮБ-ын зуучлалын гэрээний дагуу Украиныг орхисон анхны хөлөг онгоц өчигдөр  Сирийн Тартус боомтод ойртож ирсэн гэж усан тээврийн хоёр эх сурвалж мэдэгдэв.

Сьерра-Леон улсын далбаатай “Разони” хөлөг НҮБ, Туркийн зуучлалаар Москва, Киевийн хооронд байгуулсан гэрээний дагуу наймдугаар сарын 1-нд Украины Одесса боомтоос хөдөлсөн юм.

Эхний ээлжийн 26 мянган тонн эрдэнэ шишийн ачааг  хүнсний аюулгүй байдалд хүргэсэн эдийн засгийн хүнд хямралд нэрвэгдсэн Ливан руу зорьжээ.

Украины Ливан дахь Элчин сайдын яамнаас хөлөг онгоцны зорчих газрын талаар шууд тайлбар хийгээгүй байна. Өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ түрэмгийлсний дараа Сири улсыг Украины агуулахаас дээрэмдсэн 150 мянган тонн үр тариа импортолсон гэж олон улс буруутгаж байв. Мөн өнгөрсөн зургадугаар сард Дамаск зүүн нутгийн Луганск, Донецкийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний дараа Украин Сиритэй дипломат харилцаагаа тасалсан юм.

Эх сурвалж: Euronews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-15 202.21.108.24

Украйны хөлгөөс Ливан, Египет татгалзсан. Одоо Ногооноо яах уу?

Avatar

Зочин 2022-08-15 202.131.245.243

Дээр үеийн хоцрогдсон мэдээ. Ливан ачааг нь авахгүй гээд “Разони” хөлөг яахаа мэдэхгүй ачаатайгаа далайд байгаа.

Avatar

Зочин 2022-08-15 202.131.245.243

Булаагаад авчих юмсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж