Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 08-15-ны өдрүүдэд гал түймрийн 14, аврах ажиллагааны 4 буюу нийт 18 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалсан юм.
Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 14.2 %-аар буурсан дүнтэй байна.
Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 1240, ой,хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 133 нийт 1378 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.5%-аар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ