“Оюуны наадам-2022” үндсэн таван төрлөөр болно

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

“Оюуны наадам-2022” үндсэн таван төрлөөр болно

“Оюуны наадам-2022” үндсэн таван төрлөөр болно

Монголын оюун ухааны академиас санаачлан “Оюуны наадам–2022” нэгдсэн тэмцээнийг зохион байгуулах гэж байгаагаа зарласан. Улмаар наймдугаар сарын 15-18-ны өдрүүдэд Удирдлагын академид тус тус тэмцээн эхэлж байна.

Үүнд Улаанбаатар хот болон орон нутгийн 3,000 гаруй тамирчнаас бага, өсвөр, насанд хүрэгчдийн гэсэн гурван ангилалд 600 гаруй нь өрсөлдөхөөр шалгарчээ.

Монголын оюун ухааны академийн үүсгэн байгуулагч Х. Хатанбаатар:

-Монголын оюун ухааны академийг  2010 онд үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулагдсанаас хойш оюуны хөгжлийн олон талт сургалтуудыг бүх насныханд хүргэсээр ирсэн. Эрхэм зорилгынхоо хүрээнд бид оюуны спортын дэлхийн аварга, шилдэг тамирчдыг  төрүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хугацаанд дотооддоо 116 тэмцээн уралдааныг зохион байгуулсан бөгөөд ингэхдээ давтагдсан тоогоор 20 мянга гаруй хүүхэд залуусыг оролцуулсан. Шилдэг тамирчдаа бэлтгэн Англи, Америк, Япон, Солонгос гэх мэт дэлхийн 20 гаруй улсад зохион байгуулагдсан нийт 60 тэмцээнд баг, тамирчдаа бэлтгэн оролцуулж олон улсаас нийтдээ 101 цом, 1115 медаль хүртэж олон улсад Монгол Улсаа таниулж чадсан. Цаашдаа ч олон тэмцээн уралдаанд оролцох болно.

Өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан тэмцээнүүд тус тусдаа зохион байгуулагддаг байсан бол энэ удаад спорт өрөлт, ой тогтоолт, түргэн бодолт зэрэг үндсэн таван төрлийн тэмцээнийг нэг дор зохион байгуулах гэж байна. Тэмцээн уралдаанд оролцсоноор хүүхэд, залуус маань өөрсдийн шинэ хобби болон цааш цаашдын тэмцээн уралдаанд өөрсдийн ур чадвараа ахиулах зэрэг олон ач холбогдолтой.

Бид баг, тамирчдаа олон улсын тэмцээн уралдаанд оролцуулснаараа өнөөдөр 50 гаруй олон улсын зэрэг, цолтой тамирчидтай болсон. Энэ удаагийн тэмцээнд олон улсын цолтой тамирчид оролцож байгаагаараа илүү онцлогтой болж байна.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж