“Ганц бие залуусын асуудлыг шоу төдийхнөөр хэмжихгүй”

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

“Ганц бие залуусын асуудлыг шоу төдийхнөөр хэмжихгүй”

“Ганц бие залуусын асуудлыг шоу төдийхнөөр хэмжихгүй”

Говь-Алтай аймгийн Засаг дарга аймагтаа ганц бие залуучуудын танилцах уулзалтыг санаачилсан талаар цахим хуудаст хүмүүс эерэг, сөрөг олон сэтгэгдлийг илэрхийлж байв. Тэгвэл тус анхаарал татаж, шүүмжлэл дагуулсан залуусын уулзалт хоёр өдрийн турш  болж өндөрлөсөн байна. Тус уулзалтад 300 гаруй ганц бие залуус оролцсон бөгөөд зөвхөн танилцах бус мэдээлэл солилцох, нөхөрлөх зэрэг олон давуу талтай байсныг зохион байгуулагчид онцоллоо. Чуулга уулзалтын талаар Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр, миний хувьд аймгийн Засаг даргаар томилогдсон цагаас аймгийнхаа 86 багаар явж, нарийн мэргэжлийн эмч нартай хамт иргэдтэй уулзсан. Ингээд явахад улсын хэмжээнд сүүлийн 30 жил огт хүнээ бодсон бодлого алдагдсан байна гэдэг нь харагдсан. Хөдөө багийн иргэдэд эмч үзлэг хийхэд 20, 30 настай залуус цусны даралт ихтэй, огт эмнэлгийн үйлчилгээ аваагүй байх жишээтэй. Үүнээс шалтгаалж аймгийн хүн амын дунд хорт хавдрын өвчлөл их байна. Цус ойртолт өндөр түвшинд байна.

Мөн иргэдийн хувь хүний хөгжилд огт анхаарч ирээгүй байгаа нь ажиглагдсан. Тиймээс иргэдээс санал хүсэлт авахад залуус хоорондоо танилцаж, уулзах арга хэмжээг зохион байгуулах хүсэлтийг ихээр тавьсан.

Энэ удаагийн уулзалтыг сурвалжлах санал Улаанбаатараас их ирсэн. Гэхдээ энэ уулзалтын үед нэг ч камер байх ёсгүй, залуусын зургийг авахгүй гэдгийг хэлсэн. Энэ бол шоу биш, хүнээ бодсон арга хэмжээ учраас сурталчилгаа биш ажил байх ёстой. Тиймдээ ч зөвхөн аймгийн хэвлэлийг оруулах зөвшөөрөл өгсөн.

Монгол Улс сүүлийн 30 жилийн хугацаанд хүнээ бодсонгүй. Тэр дундаа залуучууд руу чиглэсэн ажил маш бага хэрэгжүүллээ. Тиймдээ ч уулзалт арга хэмжээг үр өгөөжтэй болж байна гэж дүгнэсэн.

Би Говь-Алтай аймгийн хөдөөгийн бүх багаар явсан. Уулзаад ярилцахад залуучууд голынхоо 10 залуутай найзалж, нөхөрлөх биш бусад сумынхантайгаа танилцмаар байгаагаа хэлж байлаа. Ахмадууд маань харин энэ голынхон бүгд хамаатан садан болчихлоо гэдэг асуудлыг хэлж байсан. Ингээд энэ арга хэмжээг хийж, залуусыг уулзуулах нь зөв юм байна гэж үзсэн. Аймгийн засаг дарга гэдэг бол 8-80 настай бүх хүний асуудлыг анхаарч үзэх ёстой алба хашиж байгаа хүн. Тиймээс цаашид ч хүнээ дэмжсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах болно гэв.

Ганц бие залуусын "Алтай" чуулгад гэр бүлийн үнэт зүйл, цус ойртолт, нийгмийн эрүүл мэнд буюу нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрчимжсэн мал аж ахуй газар тариалан сэдвүүдээр илтгэгч багш нар ойлголт мэдээлэл өгөх илтгэл хэлэлцүүлж, улмаар танилцах үдэшлэгийн арга хэмжээ үргэлжилсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж