БНСУ: Подвалын байруудыг хуулиар хориглов

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

БНСУ: Подвалын байруудыг хуулиар хориглов

БНСУ: Подвалын байруудыг хуулиар хориглов

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод болсон их үерийн улмаас подволын давхарт амьдарч байсан нэг гэр бүлийн гурван гишүүн нас барсан. Энэ үйл явдлаас улбаалаад нийгмийн тэгш бус байдлын эсрэг арга хэмжээ авах уриалгыг иргэд засгийн газарт хүргүүлжээ. Иймд цаашид подвалын орон сууцанд зөвшөөрөл олгохгүй гэж албаны хүмүүс мэдэгдлээ. Түүнчлэн одоо байгаа байрнуудыг өөрчлөх ажил зохион байгуулах болжээ.

“Зоорь болон подвалын давхрын орон сууцнууд нь эмзэг бүлгийн иргэдийн ахуй амьдралд заналхийлж байна. Тэд эндээсээ нүүх ёстой” гэж албаны хүн мэдэгдэв. Хотын удирдлагуудын мэдээлснээр хоёр айлаас бусад бүх айлыг нүүлгэн шилжүүлсэн гэв.

Өнгөрсөн долоо хоногт Даваагаас Лхагва гариг хүртэл үргэлжлэн орсон аадар борооны улмаас дор хаяж 11 хүн нас барж, найман хүн нас барсан. Нэг гэр бүлийн гурван хүний хувьд үерийн эхний өдөр нас баржээ. Тус айлд 12 настай охин, түүний ээж Хон, ээжийнх нь эгч гурав байжээ. Ээжийнх нь эгч дауны синдромтой хүн байсан. Харин Хон гэрээсээ нэг цагийн зайтай газарт байрлах татваргүй барааны дэлгүүрт худалдагч хийдэг байжээ. Хөгжлийн бэрхшээлтэй ээж болон насанд хүрээгүй охиноо асарч халамжлах гээд гэр бүлийнхээ гол ачааг үүрдэг хүн нь Хон байсан. Бараг хорин жил хуримтлуулсан мөнгөө шавхан байж тухайн подволын байранд тэд орсон бөгөөд тэндээ долоон жил амьдарчээ.

Ерөнхийлөгч Юн Сук Ёл болон Сөүл хотын дарга нар Мягмар гаригт тухайн айлд очиж, нөхцөл байдалтай танилцсан. Шавар шавхайтай усан дунд аяга таваг, охины тоглоом зэрэг зүйл хөвж байсан аж.

Сөүлд подвалын давхар буюу “Parasite” киноны маягаар амьдардаг 200 мянган хүн бий. Энэ нь хотын нийт оршин суугчдын тав орчим хувь юм. Үерийн улмаас 3032 хүн орон гэргүй болсон гэх мэдээлэл байна. Подволын давхарт байшин барихыг аль 2012 онд батлагдсан журмаар хориглосон боловч түүнээс хойш 40 орчим байр шинээр баригджээ.

Үүний зэрэгцээ ус зайлуулах болон элдэв нүхэнд хүмүүс үерт урсан орж нас барсан тохиолдол гарсан. Тиймээс дээрх нүхүүдийг аалзны тор шиг хэлбэртэй хайсаар таглах арга хэмжээг авсан байна.

Энэ удаагийн үер нь Өмнөд Солонгосын ус зайлуулах дэд бүтцийг сайжруулах нэн шаардлагатай байгааг харууллаа. Тиймдээ ч ирээдүйд тохиолдож болох аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд 1.15 тэрбум ам.доллар зарцуулахаа хотын захиргаа мэдэгджээ. Энэ мөнгөөр газар доорх хонгил зургааг барина гэж төлөвлөж байна.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж