ҮХЦ: "Давхар дээл"-ийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

ҮХЦ: "Давхар дээл"-ийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв

ҮХЦ: "Давхар дээл"-ийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв

НЭМЭЛТ: 18:00 цаг

"Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ үзлээ. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг.

Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2022.8.15/ их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар дахин хянан хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгал, Нэгдүгээр зүйлийн 2, Хорин есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй байх тул хүчингүй болгож 02 дугаар тогтоол гаргасан байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд үүнээс өмнө оруулж байсан нэмэлт, өөрчлөлтийг хянан шийдвэрлэсэн хоорондоо зөрчилтэй Үндсэн хуулийн цэцийн өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгожээ.

НЭМЭЛТ: 13:00 цаг

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан "давхар дээлтэй" сайд нарын асуудлыг хэлэлцэж буй. Хуралдаан түр завсарлаж, 13:30 цагт үргэлжлэхээр болжээ.

НЭМЭЛТ: 10.30 цаг

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан 09:30 цагт эхэлжээ. Сануулахад, Цэцийн Их суудлын хуралдаан эцсийн шийдвэр байдаг.

 


ҮХЦ "ДАВХАР ДЭЭЛ"-ТАЙ САЙД НАРЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр /2022.08.15/ болно. Уг хурлаар "давхар дээл" буюу парламентын гишүүд Засгийн газарт сайдаар давхар ажиллаж буй асуудлыг хэлэлцэнэ.  УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нарын гаргасан гомдлын дагуу, Үндсэн хууль дахь "Дөрвөөс илүүгүй тооны УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашна" гэх агуулгатай заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх юм.

Хэрэв ҮХЦ "Үндсэн хууль зөрчсөн" гэж үзвэл "давхар дээл"-тэй сайд нарын тоог нэмэх асуудал өрнөнө. Ингэснээр одоо хэр сайдгүй байгаа Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Эдийн засаг, хөгжлийн яамд удирдлагатай болно.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж