Эрчим хүчний итгэл найдвар УЦС-ын төслүүд урагшлах уу?

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний итгэл найдвар УЦС-ын төслүүд урагшлах уу?

Эрчим хүчний итгэл найдвар УЦС-ын төслүүд урагшлах уу?

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахдаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш айлчлалаараа Эгийн голын УЦС-ын төсөлд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Олон жил яригдсан хоёр томоохон төсөл хэрэгжсэнээр Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарна гэдгийг судлаачид хэлж буй.

Монгол Улсын хувьд Орос, Хятадаас жилдээ 400 тэрбумын эрчим хүч импортлож байна.

Жишээлбэл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун аймгуудын эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангана. Харин Эгийн голын УЦС нь хангайн бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэрийг бүрэн хангах томоохон мега төсөл.

Эгийн голын УЦС-ын төслийг 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар ажил саатсан.

Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаагаар энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг.

Монголын талаас олон улсын тендер зарлаж, Франц Улсын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэжээ. Эдгээр судалгааны дүнг ирэх оны ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны хурлаар оруулж шийдвэр гарвал Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх боломж бүрдэх юм.

Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг шийдчихвэл таван жилийн дотор ашиглалтад орох боломжтой. Төслийн хүрээнд Ховд голын түшиглэн Эрдэнэбүрэнд 90 мВт-ын хүчин чадалтай УЦС баригдах бөгөөд энэ нь баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнээс гурав дахин их хүчин чадалтай. Түүнчлэн усан цахилгаан станц нэг кВт эрчим хүчийг 37 төгрөгөөр үйлдвэрлэх тооцоог эдийн засагчид гаргажээ.

Харин баруун аймгийн өдгөө нэг кВт эрчим хүчийг ОХУ-аас 280-315 төгрөгөөр худалдан авч байгаа юм.

Баруун бүсийн эрчим хүчний татааст улсын төсвөөс 2016 оноос хойших сүүлийн зургаан жилд жил бүр 6-23 тэрбум төгрөг өгч ирсэн. Энэ мөнгийг дахиад 20 жил олгоно гэж үзвэл нэг их наяд орчим төгрөгийг татааст өгөхөөр байгаа талаар “Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц төсөл”-ийн зохицуулагч Ч.Гантулгатай ярьж байсан.

Засгийн газраас өнгөрсөн хавар УЦС-ын төслийн нөлөөллийн бүсэд амьдарч, нутаглаж буй айл өрхийн иргэн бүрт энэ ондоо багтан 15,200,000 төгрөгийн нөхөн олговор өгөхөөр шийдвэрлэсэн. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нийт 270 өрх, 1241 орчим иргэн хамрагдаж байгаа аж.

Ямартай ч олон жил цаасан дээр гацаж, улстөржүүлж ирсэн УЦС-ын төслүүд хэрэгжиж эхэлнэ гэдэг итгэл найдварыг төрүүлж эхэллээ. Үүнийг дагаад эдийн засгийн үр өгөөжөө ч өгч эхэлнэ гэдэг тооцооллыг судлаачид хийгээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж