Украины цэргүүд Днепр мөрний гүүрийг сүйтгэж, оросуудын Херсон муж руу хүрэх замыг хаажээ. Хэрвээ үүнийг сэргээн засварлахгүй бол ОХУ цэргүүдээ түлш, сум, хүнд техникээр хангахад хүндрэлтэй болох юм. Довтолгооны болон том хэмжээний хамгаалалтын ажиллагаанд хүрэлцэхүйц хэмжээний сум, түлш, хүнд техникийг гатлага онгоц эсвэл агаараар авчрах боломжгүй аж.
Днепр мөрний гурван гүүрийг Украины зэвсэгт хүчин бүхэлд нь эвдэж чадвал мөрний баруун эрэг дэх Оросын цэргүүд өөрсдийгөө хамгаалах чадвараа алдах магадлалтай юм.
Түүнчлэн, Украины цэргүүд Бямба гаригт Каховка усан цахилгаан станцын далан дээгүүрх гүүрэнд дахин цохилт өгснөөр хүнд даацын машин явах боломжгүй болжээ. Украины цэргүүд Антоновскийн гүүрийг ашиглалтаас гаргасны дараа Оросын цэргүүд ашиглаж болох цорын ганц авто гүүр нь Каховка болсон байв.
Херсон муж дахь Днепр мөрний дээгүүр хүнд техник, хангамж авчрах гүүр байхгүй тул Антоновскийн гүүрний ойролцоо байгуулсан бирваазыг Оросын зэвсэгт хүчин ашиглаж болзошгүйг Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Эх сурвалж: UKRINFORM
Холбоотой мэдээ