Долоо хоногийн өрнийн зурхай /2022.VIII.15-VIII.21/

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай /2022.VIII.15-VIII.21/

Долоо хоногийн өрнийн зурхай /2022.VIII.15-VIII.21/

Хонь

Та өөрийн хийж буй зүйлдээ итгэлтэй байгаа бол бусдын үгэнд авталгүй зүрх сэтгэлээ дага. Таны сонирхол, итгэл үнэмшил, тэр бүү хэл үсний өнгийг тань хүртэл шүүмжлэгсэд гарч ирнэ. Тэдгээрийг хүндээр хүлээж авахгүй байх нь хамгийн зөв арга. Гэхдээ хэлж буй үг, хийж буй үйлдэлдээ анхаарахгүй бол бусдыг гомдоох вий. Хэт сэтгэл хөдлөлөөр аливааг үйлдэхээс зайлсхий. Энэ долоо хоног бол аз жаргал, сэтгэл ханамжийнхаа төлөө шаргуу ажиллах долоо хоног. Амьдралдаа ямар нэгэн том шийдвэр гаргахаасаа өмнө ахмадын зөвлөгөөг сонс. Гэр бүлтэйгээ харилцах харилцаа бэхжиж, бие биенээ дэмжих болно. Эцэг эхийнхээ эрүүл мэндийг анхаараарай.

Үхэр

Энэ долоо хоногт ажил ихтэй завгүй байх хэдий ч зөвхөн чухал зүйлсдээ л анхаарлаа төвлөрүүлэхийг хичээгээрэй. Ажилтай холбоотой алдаа мадаг гаргаж болзошгүй тул биелүүлж чадахгүй амлалт өгөхөөс зайлсхий. Санхүүгийн байдал сайжирна. Алсдаа ашиг өгөх сайхан боломжууд гарч ирнэ. Гэр бүлийн харилцаа аз жрагалтай байна, аливаа асуудлууд шийдэгдэнэ. Эрүүл мэнддээ анхаарууштай. Хоолой өвдөж магадгүй. Энэ долоо хоногт хамт ажиллагсадаасаа тусламж хүлээх хэрэггүй. Эрх мэдэлтэй хэн нэгэнтэй санамсаргүй зохисгүй харьцахаас болгоомжил. Өдөр тутмын хэвийн амьдралаасаа залхаж, хөгжиж цэнгэхийг хүсч магадгүй. Төсөөлөхөд сайхан хэдий ч яг ингэх шаардлагатай эсэхээ тунгаан бодоорой.

Ихэр

Энэ долоо хоногт ойр дотны хүмүүсийнхээ хандлагаас болж бага зэрэг бухимдаж магадгүй. Үүнээс болж сэтгэлийн дарамтанд орж, тэдэнтэй утга учиргүй сөргөөцөлдөх эрсдэлтэй. Ажил дээрээ төлөвлөсөн ажлаа хугацаанд нь дуусгаж амжихгүй, хойшлуулж магадгүй. Ингэх нь магадгүй зарим талаараа ашигтай. Гэхдээ хожим нь багийн гишүүдийнхээ тусламжтайгаар дуусгаагүй ажлаа дуусгаж чадна. Оюутан сурагчдын хувьд онцгой долоо хоног болно. Гэрт тань гэнэтийн зочин ирж, уур амьсгал таагүй болж магадгүй. Эрүүл мэнддээ анхаарч, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийгээрэй.

 

Мэлхий

Энэ долоо эрч хүч цаанаасаа буурч, ажил дээрээ үр бүтээл муутай байх төлөвтэй. Бодол санаагаа сэргээхийн тулд бясалгал хийхийг зөвлөж байна. Ерөнхийдөө ачаалал их байх тул ажил, үүрэг хариуцлагаа эрэмбэлэх хэрэгтэй. Хурдан ашиг олохыг амласан сэтгэл татам саналуудаас хол байгаарай. Үгүй бол хожим нь санхүүгийн эрсдэл хүлээж мэдэх юм. Та өөрийнхөө зан аашаас болж гэр бүлийнхээ хүнтэй муудалцаж магадгүй. Эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөж байна. Онцгойлон нүд, бөөрний эрүүл мэнддээ анхаар. Тухтай бүсээсээ гарч, ахиж дэвшихэд тохиромжтой долоо хоног. Таны өмнө маш олон боломж гарч ирж, алийг нь сонгохоо мэдэхгүй байж магадгүй.

Арслан

Таны өмнө хийсэн зарим буруу сонголтууд эргээд асуудал үүсгэж, зовоож болзошгүй. Тиймээс аливаа асуудлыг тэвчээртэй, тайван замаар шийдвэрлээрэй. Гэр бүлийн хүнээсээ зөвлөгөө авахад буруудахгүй. Ганцаараа бүхнийг шийдвэрлэх гэж зүтгэх нь нөхцөл байдлыг улам дордуулна. Шинэхэн хосууд хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовж магадгүй. Гэрээсээ хол амьдардаг арслангууд бага зэрэг ганцаардаж магадгүй. Гадуур гарч, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөхийг зөвлөж байна. Цээж, уушигтай холбоотой эрүүл мэндийн асуудлыг үл тоомсорлож болохгүй. Амьдралд тань гарч ирсэн хүн бүр таны ая тааваар байх албагүй гэдгийг санаарай.

Охин

Энэ долоо хоногт эрч хүчээр дүүрэн байх тул энэ үеийг өөртөө ашигтайгаар өнгөрүүл. Нийгмийн идэвхтэй байх нь таныг аз жаргалтай, өөдрөг болгоно. Карьертаа ахиц гаргаж, шинээр өөртөө тохирсон ажилд орж магадгүй. Сэтгэл санаагаа тайван байлгаж, ачаалал ихтэй ажлаасаа түр завсарлага авахыг зөвлөж байна. Гэр бүлтэйгээ ойрхон зуур аялаад ирээрэй. Хосууд гэр бүлийн шинэ гишүүнтэй болсноо мэдэж магадгүй. Зарим хүн гадаадад аялах боломжтой болно. Өөртөө цаг гаргаж, дасгал хөдөлгөөн хийгээрэй. Шинэ зүйл суралцахад бэрхшээл тулгарч магадгүй ч түүнийгээ даван туулж чадна. Бусдад тусалж, сурсан мэдсэн зүйлээсээ хуваалцахад таатай долоо хоног.

Жинлүүр

Энэ долоо хоногт та тун завгүй байх болно. Дуусгаагүй олон ажлуудаа дуусгах гээд анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлэх шаардлагатай болох нь. Ажлаа зөв хуваарилж чадвал эцсийн хугацаандаа амжиж чадна. Зарим найз нөхөд таны таныг ойлгохгүй, үл ойлголцол үүсч болзошгүй. Шаардлагагүй зардал гарч, санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлж магадгүй. Хэт их ажлын улмаас гэр бүлдээ цаг гаргаж чадахгүй байна. Гэсэн хэдий ч гэр бүлийнхэн тань таныг ойлгож, урам зориг хайрлах болно. Эрүүл мэндээ анхаарч, нүд чихээ хайрла. Санхүүгийн байдал тань сайжирсан тухай сайн мэдээ хүлээж авна. Цалингийнхаа хажуугаар нэмэлт урамшуулал авч ч магадгүй.

Хилэнц

Энэ долоо хоногт үйл явдал цөөн байх тул сэтгэл санаа харьцангуй тайван байна. Тиймээс энэ цаг үеийг сурч боловсроход зарцуулж, ухаалгаар ашиглаарай. Өнгөрсөн долоо хоногт ажил хэрэг тань там шиг байсан бол одоо л амарч, тайвширч, завсарлага авах цаг. Бие махбод, сэтгэл санаагаа тартагт нь тулгах хэрэггүй. Бизнес эрхлэгчид мөнгөө алдах эрсдэлтэй тул шинэ хөрөнгө оруулалтаас зайлсхий. Гэр бүлтэйгээ чанартай цаг өнгөрөөнө. Ааш зангаа хичээхгүй бол хайртай хүнтэйгээ харилцах харилцаанд ан цав үүсч магадгүй. Зарим ноцтой сэдвийн талаар ярилцахаас зайлсхий. Яг одоо цаг нь биш. Эрүүл мэнддээ анхаар, нэн ялангуяа нуруугаа хайрла.

Нум

Энэ долоо хоногт шинэ орчинтой танилцана. Ажлын байр тань нүүх юм уу шинэ ажлын санал хүлээж авч магадгүй. Шинэ үүрэг даалгавар авч, шинэ газар очиж ч магадгүй. Гадаадад зорчихоор зөвшөөрөл хүлээж байгаа бол сайхан мэдээ дуулна. Бизнес эрхлэгчид нэмэлт хөрөнгө оруулалт авч чадсанаар ажил хэргээ улам өргөжүүлж чадна. Гэсэн хэдий ч аливаа баримт бичгийг боловсруулахдаа болгоомжтой хандаарай. Гэр бүлийн уур амьсгалыг муутгах зөрчилдөөн гарч болзошгүй. Хоол боловсруулах системтэй холбоотой эрүүл мэндийн асуудал тулгарч байсан бол энэ долоо хоногт түүнийгээ шийдэх болно. Санхүүгийн байдал сайжирна, гэсэн хэдий ч өөртөө бус  өөр хэн нэгэнд зарцуулахыг хүснэ.

Матар

Энэ долоо хоногт шинэ найз нөхөдтэй болно. Энэ нь таны карьерт дэвшил авчирж, нийгмийн байр суурийг тань нэмэгдүүлнэ. Нийгмийн амьдрал тань идэвхтэй болсноор та аз жаргал дүүрэн байна. Аливаа төсөл, үйл ажиллагаанд оролцсоноор өөрийнхөө чадварыг харуулж, гүйцэтгэлээ үнэлүүлнэ. Шинэ санаа, шинэ бизнест хөрөнгө оруулахад тохиромжтой. Гэхдээ хэн нэгэнд мөнгө зээлэхээс зайлсхий. Гэр бүлтэйгээ ахиухан цаг өнгөрөөснөөр хайртай хүнтэйгээ илүү дотно болно. Хамаатан садныхаараа айлчил. Ингэснээр сэтгэл санаа тайвширч, ажил амьдралын тэнцвэр хангагдана. Хэлэх үгэндээ хянамгай байхгүй бол хожим буцааж болохгүйгээр харамсч мэдэх юм.

Хумх

Та энэ долоо хоногт шаргуу ажиллаж, үүрэг даалгавраа урам зоригтойгоор дуусгаж чадна. Таны оюун бодол шинэ санаагаар дүүрэн байх бөгөөд үүнийгээ ашиглаад мөнгө олж ч магадгүй. Ирээдүйд үл ойлголцол гарахаас сэргийлэхийн тулд аливаа баримт бичигт гарын үсэг зурахдаа анхааралтай уншиж танилцаарай. Гэр бүлийн тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа зохисгүй үйл явдал гарч магадгүй. Гэмтэл бэртэлд өртөхөөс сэргийлж, эрүүл мэндээ анхаар. Бага сага алдаа гаргаж магадгүй ч бүү санаа зов. Долоо хоногийн төгсгөл гэхэд бүх зүйл сайхан болно. Таныг хамгийн их зовоодог зүйл толгой доторх хэт их бодол тань юм байна. Зүүдэндээ хүртэл аливаад дүн шинжилгээ хийх гээд байдаг хүн юм. Тиймээс оюун санаагаа чөлөөл.

Загас

Долоо хоногийн эхээр аливаа асуудлыг яаран шийдэх хэрэггүй. Аливаад нягт нямбай хандахыг зөвлөж байна. Энэ долоо хоногт ерөнхийдөө эрч хүч бага байх тул анхаарал төвлөрөл муудаж болзошгүй. Тиймээс ямар нэгэн чухал ажил гүйцэтгэхийн оронд тунгаан бодож, төлөвлөгөөгөө ул суурьтай гарга. Долоо хоногийн сүүлээр нөхцөл байдал хамаагүй дээрдэж, дуусгаагүй чухал ажлуудаа дуусгаж чадна. Зээлээ төлөх боломжтой болно. Найзууд тань таны талд байх ч гэр бүлийн гишүүдтэйгээ өчүүхэн асуудлаас болж маргалдаж магадгүй. Шинэ зүйл сурахаар төлөвлөж буй бол одоо л эхлэхэд хамгийн тохиромжтой цаг. Аялалд гарч, холын хамаатныдаа зочилж магадгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж