Өнөөдөр "Нүүдэлчин Монгол-2022" фестивалийн сүүлийн өдөр

Хуучирсан мэдээ: 2022.08.14-нд нийтлэгдсэн

Өнөөдөр "Нүүдэлчин Монгол-2022" фестивалийн сүүлийн өдөр

Өнөөдөр "Нүүдэлчин Монгол-2022" фестивалийн сүүлийн өдөр

Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин Монгол-2022” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 12-ны өдөр Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт эхэлсэн. Өнөөдөр тус фестивалийн сүүлийн өдөр юм.

Фестивальд 21 аймаг болон нийслэлийг хамруулсан 22 отог бүхий Монгол Улсын биет бус соёлын өвийн долоон ай савд хамаарах 362 өвийг танилцуулж байгаагаар онцлог.

Монгол түмний өв соёл, уламжлал, зан үйлийн үзүүлбэр, язгуур урлаг, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвүүд, идээ ундаа, 21 аймаг, нийслэлийн авьяаслаг оюунлаг өвлөн уламжлагчдын шилдэг үзүүлбэр, тоглолт нүүдэлчдийн ахуй соёлын олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Уг фестивалийг зорин ирэх хүмүүс үндэсний хувцсаа өмсөн ирж, нийслэл болон 21 аймгийг хамарсан 1400 гаруй шилдэг өвлөн уламжлагчдын гурван хүрээ, 30 өртөөг дамжин, орон нутгуудын онцлог бүхий соёлын өв, зан заншил, ёс уламжлалтайгаа танилцах боломжтой.

Офицеруудын ордны автобусны буудлаас Горхи-Тэрэлж хүртэл 30 минут тутамд нийтийн тээвэр үйлчлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж