Химийн бодисоос болж загаснууд хордож үхсэн гэв | News.MN

Химийн бодисоос болж загаснууд хордож үхсэн гэв

Химийн бодисоос болж загаснууд хордож үхсэн гэв

Химийн бодисоос болж загаснууд хордож үхсэн гэв

Польш, Германы албаныхан хоёр улсын хооронд урсдаг Одер голын дагуу загас олноор үхсэний шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн сарын сүүлээс хойш мянга гаруй  үхсэн загас голын эрэг дагуу олон зуун километрт гарч иржээ.

Голын уснаас дээж авч туршилт хийсэн ч яг ямар химийн бодисоос болж загаснууд үхсэн нь тодорхойгүй хэвээр байна. Гэхдээ хорт бодисоос болсон нь тодорхой гэж албаныхан үзэж байна.

Германы засгийн газраас байгаль орчны гамшгийн талаар сэрэмжлүүлж, хүмүүсийг голын эрэгт ойртохгүй,  орохгүй байхыг уриалав. Гэвч хоёр улсын эрх баригчдыг гамшигт шуурхай хариу арга хэмжээ авч, хүн төрөлхтнийг хамгаалахын тулд хамтран ажиллаж чадаагүй гэж идэвхтнүүд буруутгаж байна.

Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки байгаль орчныг хамгаалах албаны хоёр албан тушаалтныг ус хордсон асуудлаар хангалттай сайн ажилласангүй гэж үзэн, ажлаас нь чөлөөлөв. Тэрбээр  уг асуудлыг эхэндээ "орон нутгийн" асуудал гэж таамаглаж байсан ч сүүлдээ "маш том" цар хүрээтэй болох нь илэрсэн гэж тайлбарлав. Голыг сэргээхэд "жил" шаардлагатай гэж шинжээчид дүгнэж байна. Моравецки "асар их хэмжээний химийн хог хаягдлыг" усан замд хаясан бөгөөд зэрлэг ан амьтдын эрсдэлийг үл тоомсорлосон гэж тайлбарлажээ. Германы Байгаль орчны сайд Штеффи Лемке болсон явдлын талаар иж бүрэн мөрдөн байцаалт явуулахыг уриалж, эрх баригчид шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэж мэдэгдэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-14 142.79.202.93

Оросууд хордуулсан гэж сэнтэгтэнэ дээ. Эсвэл хоорондоо зайгаан авах гээд ихээ холоос мэрж байна

Avatar

Зочин 2022-08-14 103.26.193.119

Гарчиг дээрээ хаана гэдгээ оруул

Avatar

Зочин 2022-08-14 192.82.82.158

Одер мөрөн шүү. Одооний сэтгүүлч нэртэй хөдөөний шувтан охид юу ч уншдаггүй, юу ч мэддэггүй хоосон толгойнууд байх юм

Avatar

Ovgon 2022-08-14 122.201.24.128

Оросын фашист хорлон сзйтгэгчид хордуулсан нь гарцаагүй.

Avatar

Зочин 2022-08-14 59.153.114.123

Ногоон нам гээд шаагаад байдаг хахахахахахха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж