Химийн бодисоос болж загаснууд хордож үхсэн гэв

Хуучирсан мэдээ: 2022.08.14-нд нийтлэгдсэн

Химийн бодисоос болж загаснууд хордож үхсэн гэв

Химийн бодисоос болж загаснууд хордож үхсэн гэв

Польш, Германы албаныхан хоёр улсын хооронд урсдаг Одер голын дагуу загас олноор үхсэний шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн сарын сүүлээс хойш мянга гаруй  үхсэн загас голын эрэг дагуу олон зуун километрт гарч иржээ.

Голын уснаас дээж авч туршилт хийсэн ч яг ямар химийн бодисоос болж загаснууд үхсэн нь тодорхойгүй хэвээр байна. Гэхдээ хорт бодисоос болсон нь тодорхой гэж албаныхан үзэж байна.

Германы засгийн газраас байгаль орчны гамшгийн талаар сэрэмжлүүлж, хүмүүсийг голын эрэгт ойртохгүй,  орохгүй байхыг уриалав. Гэвч хоёр улсын эрх баригчдыг гамшигт шуурхай хариу арга хэмжээ авч, хүн төрөлхтнийг хамгаалахын тулд хамтран ажиллаж чадаагүй гэж идэвхтнүүд буруутгаж байна.

Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки байгаль орчныг хамгаалах албаны хоёр албан тушаалтныг ус хордсон асуудлаар хангалттай сайн ажилласангүй гэж үзэн, ажлаас нь чөлөөлөв. Тэрбээр  уг асуудлыг эхэндээ "орон нутгийн" асуудал гэж таамаглаж байсан ч сүүлдээ "маш том" цар хүрээтэй болох нь илэрсэн гэж тайлбарлав. Голыг сэргээхэд "жил" шаардлагатай гэж шинжээчид дүгнэж байна. Моравецки "асар их хэмжээний химийн хог хаягдлыг" усан замд хаясан бөгөөд зэрлэг ан амьтдын эрсдэлийг үл тоомсорлосон гэж тайлбарлажээ. Германы Байгаль орчны сайд Штеффи Лемке болсон явдлын талаар иж бүрэн мөрдөн байцаалт явуулахыг уриалж, эрх баригчид шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэж мэдэгдэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж