Шинэ машины үнэ наадмын дараа 3-5 саяар өсчээ

Хуучирсан мэдээ: 2022.08.14-нд нийтлэгдсэн

Шинэ машины үнэ наадмын дараа 3-5 саяар өсчээ

Шинэ машины үнэ наадмын дараа 3-5 саяар өсчээ

Улсын их баяр наадмаар эрэлт нь эрс нэмэгддэг автомашины борлуулалт энэ жил муу байсан талаар худалдаачид хэлж байв. Түүгээр ч зогсохгүй бэлэн мөнгөөр машин авах хүнгүй болсон учраас банк бус, лизингээр л зарж байна. Ойрын хугацаанд хил гааль, тээвэрлэлтийн үнэ өсөхгүй бол машины үнэ буурах төлөвтэй байна гэдгийг сарын өмнө мэдээлсэн. Гэвч өнөөдөр “Да хүрээ” авто захад хамгийн эрэлттэй байдаг машинуудын үнэ 3-5 сая төгрөгөөр өсчээ.

Тухайлбал, хамгийн хямд машин болох "Pruis-20″, Pruis-30", "Aqua" зэрэг 18-29 сая төгрөгийн үнэлгээтэй шинэ машины үнэ тээврийн зардлаас шалтгаалж 3-5 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.

Худалдаачдын хэлж байгаагаар зарсан машиныхаа ашгаар сарын түрээсээ төлж, машинд хэрэгцээтэй бүтээгдэхүүн болон дараагийн татан авалтын зардлаа төлж байгаа аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш иргэдийн худалдан авалт эрс багассан байна. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар хэр муудсаныг харуулж буй. Лизингээр машин авах хүмүүс 30 хувиа ч төлж чадахгүй байгаа нь нэг талаар цар тахалтай холбоотой, нөгөө талаар автомашины үнэ өнгөрсөн жилээс хойш огт буурахгүй өсч байгаагаас хамаарч буй аж.

Мөн Тяньжин дээр гацсан автомашин Монголд орж ирэх гэж зургаан сар болж байна. Гацаа, тээвэр логистик огт шийдэгдээгүй. "Да Хүрээ" захын худалдаачин тус бүрийн 20 хүртэл тооны автомашин хүлээгдэж байна. Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ л ченжүүдийг амьжиргаагаа залгуулахад тусалж байна. Бид нэг машинаас дээд тал нь 2-3 сая төгрөг унагаадаг. Гэтэл одоо сардаа хоёр сая төгрөг олох гэж их л хичээж байна. Бэлэн мөнгөөр автомашин зараад баяжаад байгаа нэг ч ченж алга. Машин сонирхож байгаа иргэд давхар цалингийн зээлтэй байгаа учраас ББСБ-аас автомашины өндөр хүүтэй зээл авах нь бий. Гэхдээ төлөлт болоод хугацааны хувьд харьцангуй дажгүй учраас хүмүүс сонгож байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж