Үндэсний спортын VII наадмын эргэн тойронд юу болж өнгөрөв?

Хуучирсан мэдээ: 2022.08.14-нд нийтлэгдсэн

Үндэсний спортын VII наадмын эргэн тойронд юу болж өнгөрөв?

Үндэсний спортын VII наадмын эргэн тойронд юу болж өнгөрөв?

Үндэсний спортын VII наадам Хүй долоо худагт гурав хоног үргэлжилж, өчигдөр/2022.08.13/ өндөрлөлөө. Та бүхэндээ наадмын үр дүнг тоймлон хүргэе. Энэхүү наадам нь дөрвөн жилд нэг удаа болдгоороо онцлогтой бөгөөд энэ жил нийт 13 төрлөөр зохиогджээ. Үндсэн найман төрлийн спортоос гадна шинээр үзүүлэх тоглолтод морьт сурын харваа, морин дээрх барилдаан, морин өртөө уралдаан, жороо морины уралдаанууд нэмэгдсэн аж.

Баяр наадмын үндэсний бөхийн барилдаан улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхийн ангилалд өрнөв. Барилдаан тойргоор болсон юм. Улсын цолтой бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн харьяат, улсын харцага Б.Цэдэнсодном түрүүлсэн бол хоёрдугаар байрт Архангай аймгаас оролцогч улсын начин Ч.Ганзориг, гуравдугаар байрт Хан-Уул дүүргээс оролцогч улсын начин Б.Бадамсүрэн шалгарлаа.

Аймгийн цолтой бөхийн ангилалд Өвөрхангай аймгаас оролцогч аймгийн харцага Б.Өлзийсайхан түрүүлж, дэд байрт Төв аймгаас оролцогч аймгийн харцага Л.Даваажамц, гуравдугаар байрт Өмнөговь аймгаас оролцогч аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа оров.

 

Сумын цолтой бөхийн барилдаанд Орхон аймгаас оролцогч сумын заан А.Пүрэвсүрэн түрүүлж, Увс аймгаас оролцогч сумын заан Б.Цагаанбанди дэд байр, гуравдугаар байрт Завхан аймгаас оролцогч сумын заан Д.Төгс-Эрдэнэ нар шалгарав.

Харин залуу бөхийн барилдаанд Сүхбаатар аймгаас оролцогч Д.Бямба-Эрдэнэ түрүүлсэн бол Орхон аймгийн оролцогч Б.Цэрэндаш дэд байр, Чингэлтэй дүүргийн оролцогч З.Галт-Очир хүрэл медаль хүртлээ.

Наадмын уламжлалт сур харвааны багийн төрөлд аймгийн мэргэн Д.Хүрэлбаатар ахлагчтай Орхон аймаг тэргүүлж, даян мэргэн Д.Норжмаа ахлагчтай Багахангай дүүрэг, Ө.Лхагважав ахлагчтай Хэнтий аймгийн баг удаах байрт шалгарлаа.

Шагай харвааны төрөлд үлэмж дархан мэргэн Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн баг тэргүүн байр эзэллээ. Дэд байрт аймгийн гоц мэргэн Д.Одбаяр ахлагчтай Төв аймгийн баг орж, үлэмж дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай Баянзүрх дүүргийн баг гуравдугаар байрт орлоо.

Шагай наадгайн төрөлд 23 багийн 187 тамирчин ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдлөө. Багийн төрөлд Ж.Дэлгэрдалай ахлагчтай Баянхонгор аймгийн баг түрүүлж, Б.Баттулга ахлагчтай Налайх дүүрэг дэд байр, Г.Гантөмөр ахлагчтай Хэнтий аймгийн баг гуравдугаар байрт орлоо. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Өвөрхангай аймгийн Т.Отгонсүрэн алт, Баянхонгор аймгийн Ж.Дэлгэрдалай мөнгө, Б.Ууганбаяр хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Налайх дүүргийн С.Онон түрүүлж, Багахангай дүүргийн Ц.Ганчимэг, Хан-Уул дүүргийн Ц.Оюунчулуун удааллаа. Ганцаарчилсан хөвгүүдийн ангилалд Баянхонгор аймгийн М.Тогоохүү тэргүүн байр эзэлж, Хэнтийн Г.Өсөх-Ирээдүй мөнгө, Багахангайн А.Баасанжаргал хүрэл медаль хүртлээ. Харин охидын ганцаарчилсан төрөлд Хан-Уулын Л.Тэргэлсарангоо түрүүлж, Хэнтийн М.Маралмаа мөнгө, Багахангай Г.Ариунзаяа хүрэл медаль хүртэв.

Баяр наадмын уран уургач, бугуйлч, эмнэг хангал сургах төрлийн эхний гурван байрын эзэд тодорлоо. Уран уургач төрөлд Дорноговь аймгийн У.Гантөмөр түрүүлж, Ховдын Н.Одгэрэл, Багануур дүүргийн М.Лхагва-Эрдэнэ нар удаалав. Харин бугуйлч төрөлд Налайх дүүргээс оролцогч Ж.Цэрэнтогтох алтан медаль хүртсэн бол Увс аймгийн н.Үнэнбат, Хан-Уул дүүргийн С.Ууганбаяр мөнгө, хүрэл медаль хүртлээ. Эмнэг хангал сургах төрөлд Өмнөговь аймгийн тамирчин Ж.Борхүү түрүүлж, Хэнтий аймгийн Б.Гантогтох, Дундговь аймгийн У.Содномцэрэн нар удааллаа.

Баяр наадмын морьт харвааны үндсэн таван бай төрөлд Баянгол дүүргийн Ц.Тэмүүжин алтан медаль хүртэж, Өмнөговь аймгийн Б.Отгон-Өлзий, Төв аймгийн Г.Гэсэр нар удаалав. Харин угтаж өнгөрч харвах төрөлд Өвөрхангай аймгийн Г.Гүнбилэг түрүүлж, Сэлэнгэ аймгийн Д.Сонорчимэг мөнгө, Төв аймгийн Х.Наранзул хүрэл медаль хүртлээ.

Наадмын морин дээрх барилдааны 70 кг-ын жинд Е.Өмиртай түрүүлсэн бол Увс аймгаас оролцогч Т.Картенбай Ховд аймгийн оролцогч Г.Баасандорж нар удааллаа. Харин энэ тэмцээний 80 кг-д Баян-Өлгий аймгийн тамирчин С.Женисбек түрүүлж, Ховд аймгийн тамирчин М.Асылбек, Увс аймгийн тамирчин Г.Мөнхбат нар удааллаа.Тэгвэл 90 кг-ын жинд Баян-Өлгий аймгийн Е.Өмирбек тэргүүн байр эзэлж, дэд байрт Дорноговийн У.Гантөмөр, гуравдугаар байрт Дорноговь О.Төмөрхүү нар шалгарав. Харин +90 кг-д Баян-Өлгий аймгийн тамирчин Е.Женисбек түрүүлж, Ховд аймгийн тамирчин Х.Жаке, Хэнтий аймгийн тамирчин Х.Буяндэлгэр нар удаалав. Энэ тэмцээний “Үнэмлэхүй” аваргаар Баян-өлгий аймгийн тамирчин Х.Наурызхан шалгарч, тус аймгийн тамирчин С.Женисбек болон Е.Женисбек нар удааллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж