PUBG: Монголын "Stalwart" 3-р байр эзэлж, 185 мянган доллар хүртлээ

Хуучирсан мэдээ: 2022.08.14-нд нийтлэгдсэн

PUBG: Монголын "Stalwart" 3-р байр эзэлж, 185 мянган доллар хүртлээ

PUBG: Монголын "Stalwart" 3-р байр эзэлж, 185 мянган доллар хүртлээ

“PUBG Mobile World Invitational 2022” тэмцээн гурван өдрийн турш Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод боллоо. Хоёр сая ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд бүсээ тэргүүлсэн болон зохион байгуулагч орны нийт 18 баг урилгаар оролцсон бөгөөд Монгол Улсаас “Stalwart Esports” баг өрсөлдөв.

Нийт 18 үе өрсөлдсөний эцэст “Stalwart Esports” нийт 180 оноотой гуравдугаар байрт орж, 185 мянган ам.долларын эзэд болов. Харин тэмцээний ялагчаар Тайландын “Vampire Esports” баг 220 оноотой тодорч, 525 мянган ам.доллар, хоёрдугаар байрт 197 оноогоор Саудын Арабын “Team Falcons” баг шалгарч, 325 мянган ам.доллар тус тус хүртэв.

Тэмцээний “MVP” буюу “Үнэ цэнтэй тоглогч”-оор “Stalwart Esports” багийн “Action” Г.Сүхбат тодорч, 10 мянган ам.доллараар шагнуулжээ.

“Stalwart Esports” багийн бүрэлдэхүүн:

  • IGL, Scout – Э.Өнөболд (Pika)
  • Support – Б.Билгүүтэй (Skryyy)
  • Attacker – Г.Сүхбат (Action)
  • Fragger – А.Бүрэнбаяр (Top)
  • Coach – Б.Жаргалсайхан (Senator)

Дээрх таван залуу өмнө нь “Astra Academy” гэх нэр дор тоглож, багагүй амжилт үзүүлж байсан. Тэднийг багаар нь Энэтхэгийн “Stalwart Esports” байгууллага эгнээндээ элсүүлсэн юм.

Тэмцээний дараа "Stalwart Esports" багийн цахим хуудаснаа "PUBG WORLD INVITATIONAL 2022 тэмцээний гуравдугаар байрын шагналт хэмээн дуудуулахаар болж байна. Бидний хүсч байсан үр дүн биш байлаа. Чадах бүхнээ хийсэн ч шинэ төхөөрөмж дээрээ дасах 16 цагийн л хугацаа байсан мөн хөвгүүдийн хувьд анхны томоохон LAN тэмцээн байлаа. Залуусаараа бахархаж байна. Дараагийн тэмцээнээрээ уулзъя" гэжээ.

Та бүхэн "Stalwart Esports" багийн бэлтгэлийн баазаар зочилсон “Stalwart Esports: Дэлхийд тэргүүлж, тахиа идэх хүсэлтэй "PUBG"-чид” сурвалжлагыг уншихыг хүсвэл энд дарна уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж