Сагсан бөмбөгийн домогт тамирчин Коби Брайант 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр нисдэг тэрэгний ослоор таалал төгсч, олон сая хөгжөөн дэмжигчдээ уйтгар гунигт автуулсан билээ. Тэгвэл “BetSperts” спортын бооцоо тавьдаг сайтын гаргасан судалгаагаар 2020-2021 оны хооронд 17,071 шинээр мэндэлсэн хүүхдүүд “Коби” гэх нэр авчээ. Өөрөөр хэлбэл, Кобигийн үнэнч хөгжөөн дэмжигчид шүтээнийхээ нэрийг хүүхдэдээ өгчээ.
Коби Брайантын үхлийн дараагаар Коби гэх нэртэй хүүхдүүдийн тоо 201 хувиар өссөн аж.
Өмнө нь 2009 онд гольфийн домогт тамирчин Тайгер Вудсын эрин үед Тайгер гэх нэртэй хүүхдүүдийн тоо 209 хувиар өсч байжээ. Харин 2020 онд ердөө 810 нярайд “Тайгер” гэх нэр хайрласан гэнэ.
Ийнхүү та бүхэндээ “BetSperts” сайтаас гаргасан хэн гэдэг тамирчны нэрийг хамгийн ихээр хүүхдэдээ өгсөн бэ гэх судалгааг танилцуулъя.
Чансаа | Тамирчин | Спорт | Нэр | Хүүхдийн тоо |
1 | Коби Брайант | Сагсан бөмбөг | Коби | 17,071 |
2 | Дэвид Бекхэм | Хөлбөмбөг | Бекхэм | 12,211 |
3 | Серена Уильямс | Талбайн теннис | Серена | 10,620 |
4 | Сидней Кросби | Хоккей | Кросби | 4397 |
5 | Карли Ллойд | Хөлбөмбөг | Карли | 4102 |
6 | Флойд Мэйветер | Бокс | Флойд | 2144 |
7 | Венус Уильямс | Tennis | Венус | 1876 |
8 | Маршон Линч | Америк хөлбөмбөг | Маршон | 1719 |
9 | ЛеБрон Жэймс | Хөлбөмбөг | ЛеБрон | 1112 |
10 | Тайгер Вудс | Гольф | Тайгер | 810 |
Хайртай тамирчин, дуучин, шүтээнийхээ нэрийг хүүхдэдээ өгөх тохиолдол Монголд ч олон бий. Үндэсний бөхийн домогт аваргууд болох Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ж.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын ид үед дэмждэг бөхийнхөө нэрийг хүүхдэдээ их өгдөг байв. Сүүлд л гэхэд 2008 онд Н.Түвшинбаярыг олимпийн алтан медаль хүртэхэд тус онд төрөгсдийн дунд Түвшинбаяр гэх нэр түгээмэл байсан билээ.
Холбоотой мэдээ