"Допингийн шинжилгээний 80 сорьцын 76-ийнх нь хариу ирсэн"

Хуучирсан мэдээ: 2022.08.14-нд нийтлэгдсэн

"Допингийн шинжилгээний 80 сорьцын 76-ийнх нь хариу ирсэн"

"Допингийн шинжилгээний 80 сорьцын 76-ийнх нь хариу ирсэн"

Наадмын дараа допингийн шинжилгээний хариу олны анхаарлыг татдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд хүчит бөхийн барилдааны түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрч, бөхийн нэр хүнд үлэмж хэмжээгээр унасан. Тэгвэл энэ жилийн шинжилгээний хариу гарсан эсэх талаар албаны хүнээс тодруулахад “Гүйцэт ирээгүй байна. Өнөөдрийн байдлаар 76 сорьцын хариу иргээд байна” гэх хариултыг өгөв.

Энэ жил нийтдээ 80 сорьцыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн. Тодруулбал, дөрөв давсан 64 бөх болон үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр гээд 16 харваачаас сорьц авчээ.

Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбоотойгоор энэ жилээс эхлэн дөрөв давсан бөхөөс допингийн шинжилгээ авдаг болсон билээ. Мөн шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн дасгалжуулагчийн эрхийг хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлэх саналыг зохион байгуулах хороо эрх бүхий этгээдэд гарган шийдвэрлүүлнэ. Мэдээж допингийн шинжилгээнд бүдэрсэн бөх, харваачийн эрхийг тодорхой хугацаагаар хасна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ТэнэглэлТэнэглэл
20
ХахаХаха
20
ХарамсалтайХарамсалтай
20
БурууБуруу
13
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж