“FBI” Трампын гэрээс маш нууц бичиг баримтууд хураан авчээ

Хуучирсан мэдээ: 2022.08.14-нд нийтлэгдсэн

“FBI” Трампын гэрээс маш нууц бичиг баримтууд хураан авчээ

“FBI” Трампын гэрээс маш нууц бичиг баримтууд хураан авчээ

Холбооны мөрдөх товчоо энэ долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын Флорида дахь эдлэнд нэгжлэг хийх үеэрээ маш нууц файлуудыг хураан авчээ. Агентууд АНУ-ын үндэсний аюулгүй байдалд "онц ноцтой" хохирол учруулж болзошгүй материалын тэмдэглэгээ болох "TS/SCI" гэсэн тэмдэгтэй 11 багц баримт бичгийг хураан авч,  устгасан байна. Трамп буруутай үйлдлийг үгүйсгэж, эд зүйлсийг нууцын зэрэглэлээс гаргасан гэж мэдэгдэв. Энэ нь экс Ерөнхийлөгчийн гэрт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн анхны тохиолдол байлаа.

Шүүгч Баасан гаригийн үдээс хойш Трампын Палм эрэг дэх Мара-Лаго дахь оршин суух газарт нэгжлэг хийх зөвшөөрөл бүхий долоон хуудас баримт бичгийг өгсний  дараа уг эд зүйлсийн жагсаалтыг олон нийтэд ил болгов.

Трампын гэрээс Даваа гаригт 20 гаруй хайрцаг эд зүйлс авагдсаны дотор гэрэл зургийн хавтас, гараар бичсэн тэмдэглэл, "Францын ерөнхийлөгч"-ийн талаарх тодорхойгүй мэдээлэл, Трампын олон жилийн холбоотон Рожер Стоуны нэрийн өмнөөс бичсэн өршөөлийн захидал зэрэг зүйлс багтсан байна. Мөн дөрвөн багц нууц файлаас гадна гурван багц " маш нууц бичиг баримт"-ыг хураан авчээ.

Холбооны мөрдөх товчооны ажилтнууд тагнуулын тухай хуулийг зөрчсөн байж  болзошгүйг шалгаж байна. Трампын үйлдэл  нь үндэсний аюулгүй байдалд аюултай байж болзошгүй мэдээллийг хадгалах, дамжуулах зэрэг  хууль бус зүйлд тоонд орж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж