Герман хийн хоолой тавихаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2022.08.14-нд нийтлэгдсэн

Герман хийн хоолой тавихаар хэлэлцэнэ

Герман хийн хоолой тавихаар хэлэлцэнэ

Герман хийн хоолой тавихаар зэхэж байна. Иберийн хойгийн төвөөс Европтой холбосон хийн хоолой тавих Германы уриалгыг Испани, Португал дэмжив.  Мадрид тус төсөл  хэдэн сарын дотор ашиглалтад орох боломжтой гэж мэдэгджээ.

Украины түрэмгийллийн дараа Европын эрчим хүчний зах зээлийг үнэ хөөрөгдөж, улс орнууд Оросоос эрчим хүчний хараат байдлаа хурдан бууруулах арга замыг хайж байгаа учраас Герман ийм санал гаргажээ.

Германы канцлер Олаф Шольц Португал, Испани, Францаар дамжин төв Европ руу дамжуулах хоолой нийлүүлэлтийн хямралыг бууруулахад их хэмжээний хувь нэмэр оруулна гэв. Испанид одоогоор далайгаар орж ирж буй хийг боловсруулах зургаан шингэрүүлсэн хий (LNG) терминал байгаа нь ЕХ-ны импортыг нэмэгдүүлэхэд тусална. Гэхдээ энэ нь зөвхөн Европын бусад орнуудтай холбогддог ба  Францын хийн сүлжээг хоёр дахин бага хангадаг.

Мадрид Каталоны Пиренейг Францтай холбосон хийн хоолойн төслийг сэргээхийг хичээж байгаа бөгөөд энэ нь нийлүүлэлтийн хүчин чадлаа мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжтой юм.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж