"Нүүдэлчин Монгол-2022" дэлхийн соёлын фестиваль энэ сарын 12-14-ний өдрүүдэд Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт үргэлжилж байна.
Уг фестивалийг зорин ирэх хүмүүс үндэсний хувцсаа өмсөн ирж, нийслэл болон 21 аймгийг хамарсан 1400 гаруй шилдэг өвлөн уламжлагчдын гурван хүрээ, 30 өртөөг дамжин, орон нутгуудын онцлог бүхий соёлын өв, зан заншил, ёс уламжлалтайгаа танилцах боломжтой.
Офицеруудын ордны автобусны буудлаас Горхи-Тэрэлж хүртэл энэ сарын 12-нд нэг цаг тутамд, 13-14-ний өдрүүдэд 30 минут тутамд нийтийн тээвэр үйлчлэх аж.
Холбоотой мэдээ