Амралтын өдрүүдэд үргэлжилсэн бороо орно | News.MN

Амралтын өдрүүдэд үргэлжилсэн бороо орно

Амралтын өдрүүдэд үргэлжилсэн бороо орно

Амралтын өдрүүдэд үргэлжилсэн бороо орно

Маргааш өдөр нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул  болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Энэ сарын 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон зүүн нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Энэ сарын 17, 18-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-13 202.9.46.59

Улаанбаатар урсаад дуусах нь дээ

Avatar

Зочин 2022-08-13 213.87.158.170

~ Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж