Франц зохиолчийн номын зургийг монгол охин зуржээ

Хуучирсан мэдээ: 2022.08.13-нд нийтлэгдсэн

Франц зохиолчийн номын зургийг монгол охин зуржээ

Франц зохиолчийн номын зургийг монгол охин зуржээ

Монгол хүүхдийн тухай бичсэн Франц зохиолчийн номын нээлтэд есөн настай Ц.Индра охин урилгаар оролцжээ. Учир нь тэрбээр монгол ахуйгаа зурж, Монгол орноо сурталчилсан байна.

Бяцхан охины Францад болсон номын нээлт, үзэсгэлэнд монгол, франц хүүхдүүд олноор ирж сонирхжээ. Ц.Индра нь энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн тавдугаар ангид суралцах гэнэ.

Түүний ээж Ч.Өнөржаргал ярихдаа "Франц зохиолч монгол эмэгтэйтэй гэрлэсэн бөгөөд үр хүүхдүүддээ Монгол орны тухай танилцуулах үүднээс ном бичсэн юм билээ. Тэгээд номынхоо зургийг монгол хүүхдээр зуруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Ц.Индраг сонгосон. Охин маань нэг ой гурван сартайгаасаа зураг зурж сурсан. Аав, ээж нь хоёулаа зураач мэргэжилтэй. Анхны үзэсгэлэнгээ таван настайдаа гаргаж байсан. Япон, ОХУ-д олон улсын хүүхдийн үзэсгэлэнд оролцож байсан. Бид өнгөрсөн зургадугаар сарын дундуур Герман улсад байж байтал Францаас урилга ирж, гэр бүлээрээ очсон" тухайгаа хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж