Украиныг сэргээн босгох 3000 хуудас төлөвлөгөө бий

Хуучирсан мэдээ: 2022.08.13-нд нийтлэгдсэн

Украиныг сэргээн босгох 3000 хуудас төлөвлөгөө бий

Украиныг сэргээн босгох 3000 хуудас төлөвлөгөө бий

Украины сэргээн босголтын асуудлаарх олон улсын шинжээчдийн бага хурал аравдугаар сарын 25-нд Берлинд болно. Энэ хурлаар Украинд түргэн тусламж үзүүлэх тодорхой салбаруудад анхаарлаа хандуулна.

Украинд суугаа Германы Элчин сайд Анка Фельдхусен энэ тухай мэдэгджээ. "Германчууд маш прагматик, өвөрмөц онцлогийг хайрладаг хүмүүс. Энэ удаагийн хурал урагш тэмүүлсэн онцгой бага хурал байх болно. Швейцарийн Лугано хотод танилцуулсан Украиныг сэргээн босгох төлөвлөгөө маш өргөн цар хүрээтэй. Тодруулбал, 3000 хуудас төлөвлөгөө бий. Бид одоо боломжит хөрөнгөө тодорхойлж, Украины төлөө ямар нэг зүйл хийхийг үнэхээр хүсч буй Европ дахь хөршүүдтэйгээ юу хийж болохыг илүү тодорхой болгомоор байна" гэж Фельдхусен хэлэв.

Элчин сайдын хэлснээр, Берлиний бага хурал Луганогийнхоос ялгаатай байх аж.  Герман улс Европын комисстой хамтран илүү нарийвчлалтай, илүү хурдан хувь нэмэр оруулах боломжуудыг эрэлхийлж байна. Хуралд Германы канцлер Олаф Шольц болон Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен нар оролцоно.

"Бид Украйнд аль болох хурдан, тодорхой дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Бидэнд мөнгө, эрч хүч, сайн санаа байгаа ч үүнийг чиглүүлэх ёстой" гэж Элчин сайд хэлжээ.

Эх сурвалж: UKRINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж