67601 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлт илгээжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.13-нд нийтлэгдсэн

67601 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлт илгээжээ

67601 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлт илгээжээ

Цэцэрлэгийн энэ жилийн элсэлтийн бүртгэл /2022.08.10/ хүсэлт хүлээж авах дарааллаар албан ёсоор эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 67601 эцэг, эх хүүхдээ цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илгээжээ. Өөрөөр хэлбэл, элсэлт бүртгэлийн үйл ажиллагааг цахимаар буюу E-mongolia систем дээр тулгуурлаж зохион байгуулж байна.

Энэ талаар "И-Монгол" академийн захирал Л.Энхбат өмнө нь мэдээлэл өгөхдөө "Цэцэрлэгийн бүртгэлийг E-mongolia системээр анх удаа зохион байгуулж байна. Давхар энэ системийг хэрэглэж чадахгүй иргэдэд тухайн харьяа дүүрэг, хороонд туслах дэмжих баг ажиллаж байгаа. Бид энэ ажлынхаа бэлтгэлийг наадмын дараагаас эхлэн хийсэн. Зөвхөн нийслэлд амьдарч буй хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хүлээн авна. Ингээд хүсэлтийг наймдугаар сарын 10-24-нийг хүртэл хүлээж авна. Тэгээд иргэдийн гар утсанд болон E-mongolia системд таны хүүхэд гэртэйгээ ойрхон энэ цэцэрлэгт хуваарилагдсан байна гэдэг мессеж очих болно.

Өмнө нь цэцэрлэгийн хүртээмж бага байсан учраас сугалаагаар сонгох, эцэг эхчүүд нь хонон өнжин бүртгүүлдэг байсан. Харин энэ жилээс улсаас хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах учраас ийм асуудал үүсэхгүй тул эцэг эхчүүд яаравчлан бүртгүүлэх шаардлагагүй. Танил талаараа харьяалалгүй хүүхэд бүртгүүлэх боломжтой. Харин харьяаллын бус цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлбэл систем тухайн хүүхдийн бүртгэлийг хүчингүй болгоно гэсэн үг. Нийтдээ 140 орчим мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж буй. Үүнтэй холбоотойгоор бид E-mongolia системийн аюулгүй байдал, хэт ачааллыг тооцсон. Ямар нэгэн байдлаар систем гацах асуудал үүсэхгүй" гэдгийг хэлсэн юм.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг "Е-mongolia" системээр дамжуулан авна. Цахим бүртгэлийг 3 үе шаттай зохион байгуулна.
НЭГДҮГЭЭР ШАТ
  • 08.10-08.24 Хүсэлт хүлээн авах
  • 08.25-08.26 Цэцэрлэгт хуваарилах
  • 08.26-09.09 Бүртгэлийг баталгаажуулах
ХОЁРДУГААР ШАТ
  • 09.10-09.25 Хүсэлт хүлээн авах
  • 09.26-09.27 Цэцэрлэгт хуваарилах
  • 09.27-09.30 Бүртгэлийг баталгаажуулах
ГУРАВДУГААР ШАТ
  • 10.03-10.24 Хүсэлт хүлээн авах
  • 10.25-10.26 Цэцэрлэгт хуваарилах
  • 10.26-10.31 Бүртгэлийг баталгаажуулах
Эцэг эх, асран хамгаалагчдын анхааралд,
  • Цэцэрлэгийн бүртгэлд 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана
  • Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна
  • Орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байна.
  • Хэрэв цахимаар бүртгүүлэх бломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дэх дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж