“SpaceX”: Маш нууц тагнуулын хиймэл дагуул хөөргөнө | News.MN

“SpaceX”: Маш нууц тагнуулын хиймэл дагуул хөөргөнө

“SpaceX”: Маш нууц тагнуулын хиймэл дагуул хөөргөнө

“SpaceX”: Маш нууц тагнуулын хиймэл дагуул хөөргөнө

Элон Маскийн “SpaceX” компани дахин ашиглах боломжтой “Falcon heavy” пуужингаар маш нууц тагнуулын хиймэл дагуулуудыг хөөргөх гэж байна. Хөөргөх зөвшөөрлийг АНУ-ын Сансрын хүчин олгосон тухай “Bloomberg” мэдээлжээ. Энэ хөөргөлт нь Үндэсний аюулгүй байдлын сансрын хөөргөх даалгаврын дагуу болох аж.

Хөөргөлт аравдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд үргэлжлэх бөгөөд Үндэсний тагнуулын албанд зориулж хиймэл дагуулыг тойрог замд илгээнэ. Хиймэл дагуулуудыг Сансрын хүчнээс зургадугаар сард баталгаажуулсан боловч хөөрөх зөвшөөрлийг Пүрэв гаригт зарлажээ.

“Falcon heavy” нь дэлхийн хамгийн хүчирхэг ажиллагаатай пуужин бөгөөд далан метр урттай, 27 хөдөлгүүртэй. Хүчин чадлын хувьд 18 Боинг-747 онгоцтой тэнцэнэ. АНУ-ын Сансрын хүчин дахин ашиглах боломжтой эл пуужинг хөөргөснөөр 64 сая гаруй ам.доллар хэмнэх юм байна.

Дашрамд дурдахад, “United launch alliance” компани үүнтэй ижил зөвшөөрөл Сансрын хүчнээс авахаар хүлээж байна. Тус компани нь Жефф Безосын “Blue origin” хөдөлгүүртэй Вулкан пуужиндаа зөвшөөрөл авах аж.

Эх сурвалж: MSN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-13 213.87.158.170

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

Avatar

зочин 2022-08-13 66.181.160.7

Сансраас Путины зүрхнийх нь цохилтыг чагнах нь л дээ …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж