Ши Жиньпин Саудын Арабт айлчилна

Хуучирсан мэдээ: 2022.08.13-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин Саудын Арабт айлчилна

Ши Жиньпин Саудын Арабт айлчилна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх долоо хоногт Саудын Арабт айлчлахаар төлөвлөж байна. Түүний айлчлалыг угтсан бэлтгэл ажлууд нь зургадугаар сард Жо Байденг угтаж авснаас эрс ялгаатай байгааг “The guardian” хуудас онцлов. АНУ-ын ерөнхийлөгчийг Саудын Арабт харьцангуй нам гүм хүлээж авсан аж. Хятад, Саудын Араб хоёрын харилцаа сүүлийн 20 жилд улам нягтарсан. Энэ удаагийн айлчлалаар үүнийгээ улам бататган харуулах төлөвтэй байна.

Ши Жиньпиний айлчлал нь Ойрхи Дорнод дахь АНУ-ын нөлөө буурч байгааг илтгэнэ гэж хэвлэл мэдээлүүдээр шуугисан. АНУ энэ мэдээллийг өчигдөр /2022.08.12/ няцаав. “АНУ нь Саудын Арабаар тогтохгүй бүс нутгийн улс бүрийн амин чухал түнш” гэж Йемений асуудал эрхэлсэн тусгай элч Тим Лендеркинг хэлжээ. Мөн Байдены айлчлалын дараа АНУ бүс нутагт амлалтаа баталгаажуулсан гэдгийг онцлов.

Нөгөөтэйгүүр Хятад улс нь Саудын Арабын нэн чухал худалдааны түнш, газрын тосны хамгийн том худалдан авагч юм. “Хятадын ашиг сонирхол урьд нь зөвхөн худалдаанд төвлөрдөг байсан бол одоо тэд аливаа зүйлийг стратегийн нүдээр харж байна. Тэд газрын тосны чөлөөт урсгалыг хангахад онцгой анхаарал хандуулдаг. Хятадууд энэ бүс нутгийг өрсөлдөөний гол талбар гэж үзэж буй” гэж Харвард дахь Ойрхи Дорнодын хүрээлэнгийн ажилтан хэлжээ.

Айлчлалын арга хэмжээг Саудын Арабын нийслэлээс гадна баруун эрэгт шинээр байгуулж буй футурист хот Неомд зохион байгуулах төлөвтэй байна.

Эх сурвалж: THE GUARDIAN, MSN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж