Японы төлөөлөгч сэтгүүлчээ суллуулахаар Мьянмарт очжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.13-нд нийтлэгдсэн

Японы төлөөлөгч сэтгүүлчээ суллуулахаар Мьянмарт очжээ

Японы төлөөлөгч сэтгүүлчээ суллуулахаар Мьянмарт очжээ

Баримтат киноны найруулагч, чөлөөт сэтгүүлч Тору Кубота гэх япон хүн Мьянмар дахь эсэргүүцлийн жагсаалыг сурвалжилж байгаад баривчлагджээ. Тэрбээр Мьянмарт жуулчны визээр нэвтэрсэн бөгөөд өнгөрсөн сарын 30-ны өдөр баривчлагдсан. Түүнийг цагаачлалын хууль зөрчиж, эрх баригч цэргийн хүчний эсрэг үзэл санааг дэмжсэн хэргээр буруутгаж байна.

Тэгвэл энэ явдлын дараа Японы эрх баригч намын хууль тогтоогч Мьянмарын хунтагийн удирдагчидтай уулзжээ. Либерал ардчилсан намын төлөөлөгчдийн доод танхимын гишүүн Хиромичи Ватанабэ наймдугаар сарын 7-12-ны хооронд Мьянмарт айлчилсан боловч айлчлалын зорилгынхоо талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Мьянмарын хэвлэл мэдээллээр Ватанабэг энэ долоо хоногт хунтагийн тэргүүн ахлах генерал Мин Аун Хлайнтай уулзаж, хоёр талын харилцааны талаар ярилцсан гэжээ.

Тэрбээр Куботаг суллахыг хунтагийн удирдагчаас хүсэхийн тулд Мьянмарт айлчилсан гэж ажиглагчид үзэж байна.

Хэрвээ Тору Кубота цэргийн эсрэг тэрс үзэл санааг өөгшүүлсэн гэдэг нь нотлогдвол дээд тал нь гурван жилийн хоригдох ялтай. Харин цагаачлалын тухай хуулийг зөрчсөн гэж үзвэл дээд тал нь таван жил хоригдоно. Түүний найз Ёшитака Нитта түүнийг мьянмар хүний тухай баримтат киноны зураг авалт хийж байсан гэж Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Кубота өмнө нь “Мьянмар дахь дүрвэгсэд ба угсаатны асуудал” сэдвээр баримтат кино хийж байсан аж.

Мьянмарын арми өнгөрсөн жил төрийн эргэлт хийснээсээ хойш хэвлэлийн эрх чөлөөг дарангуйлж, сэтгүүлчид, гэрэл зурагчдыг баривчлах болсон. Эмх замбараагүй байдалтай холбоотойгоор телевизийн өргөн нэвтрүүлгийн зөвшөөрлийг Мьянмарт цуцалсан.

Эх сурвалж: JAPAN TODAY, AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж