Актив гарден – бүх зүйлдээ ойр байх тансаглал

Хуучирсан мэдээ: 2022.08.15-нд нийтлэгдсэн

Актив гарден – бүх зүйлдээ ойр байх тансаглал

“Захиалагч нар мэдлэгтэй болж бүх зүйлдээ ойр байх, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлсэн төлөвлөлтийг нэхээд эхэлсэн

Монгол улсын зөвлөх инженер Ц. Ганбат

  1. Хүн бүхний л амьдрал барилгатай ямар нэгэн байдлаар зайлшгүй холбогдож байдаг. Заримдаа би барилга гэж чухам юу юм болоо гэж бодох явдал зөндөө гардаг. Надтай адилхан бодож явдаг хүмүүс мэдээж олон байгаа. Мэргэжлийн хүний хувьд энэ тухай эхлээд тодорхой тайлбарыг энгийн байдлаар ойлгомжтойгоор товч өгнө үү?

Би олон л удаа барилгын сайн, муугийн талаар олон нийт болоод салбарынхандаа ярьж хэлж байсан. Гэхдээ ийм асуултыг анх удаагаа сонсож байна. Хүн аливаа зүйлийн тэр дундаа барилгын техник, технологийн талаар хүнээр хичээл заалгаж сурснаар барилгын мөн чанарыг сайн ойлгож ухаарахгүйлдээ. Ер нь барилга бол хүнтэй өөртэй нь  их төстэй систем шүү. Би энэ талаас нь барилгыг ухаарч ойлгоосой гэж бодож явдаг хүн. Тэгвэл хүн гэж юу юм бэ? Анагаахын шинжлэх ухааны тодорхойлолт нь арай өөр байхалдаа харин хүнийг техникийн талаас нь тодорхойлоочээ гэвэл хүний бие бол нэг цогц байдлаар ажилладаг олон эрхтэн системийн тогтолцоо байдаг. Тухайлбал: цусны эргэлтийн, мэдрэлийн, хоол боловсруулах, амьсгалын, булчингийн, араг ясны гэх мэт.  Онцолбол: Араг ясны систем нь биеийн хэлбэр дүрс, хэлбэрийг өгч, хамгаалж байдаг. Гол бүтцүүд нь 206 яс, үе, шөрмөс, мөгөөрс зэрэг болно. Энэ систем хөдөлгөөнийг идэвхжүүлэхийн тулд булчингийн системтэй нягт холбоотой ажилладаг юм байна.

Барилга бол техникийн талаасаа хүн ажиллаж амьдрах, үйл ажиллагаа явуулахад зориулагдсан орон зайн иж бүрдэл систем юм. Өөрөөр хэлбэл хүнийг бий болгож байгаа системүүдтэй төстэй бүтээцийн болон инженер техникийн системүүдээс тогтдог.  Жишээ нь: амьсгалын систем нь агааржуулалт, агаар сэлгэлтийн систем, хоол боловсруулах систем нь цэвэр, бохир усны систем, мэдрэлийн систем нь мэдээлэл, удирдлага, дохиоллын систем, араг ясны систем нь даацын болон хашлага бүтээцийн систем, цусны эргэлтийн систем нь халаалтын системтэй төстэй гэх мэт.

Амьдралын мөчлөг нь хүртэл адилхан байдаг. Хүн эхлээд эхийн хэвлийд бойждог бол барилга эхлээд цаасан дээр баригддаг. Энэ хугацаа бас ойролцоо.  Хүн эхээс төрөөд балчир нас, идэр нас, өтөл насыг дамждагтай адилхан барилга мөн иймэрхүү гурван шатыг дамждаг. Өөрийг тань ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгнө үү гэсэн болохоор жишээ татаж ярилаа. Барилга гэдэг зүйл чухам юу вэ гэдэгт ийм л хариултыг товчоор өгөх байна.

  1. Дараагийн асуултаа би таны мэргэжилтэй холбож асуумаар байна. Барилгын хувь заяаг инженерүүд шийдэж байна гэж би хардаг. Ер нь барилгын инженер гэж хэн бэ? Барилгын талбайд төрөл бүрийн мэргэжилтэй инженерүүд ажиллаж байна. Тэдний нэгдмэл зорилго нь юу байдаг юм бол?

Барилгын инженер гэж хэн бэ гэдэг асуултыг өөрөөсөө асуух тохиолдол надад гарч байлаа. Монголын барилгын инженерүүдийн холбооноос Барилгын инженерийн ёс зүйн дүрмийн анхны эхийг боловсруулах ажлыг хийж байхад тулгарч байсан асуудал юм. Өөрөөр хэлбэл тэр ёс зүйн дүрмийг барилгын инженерт зориулж байгаа бол тэр нь хэн бэ? гэдгийг эхлээд тодорхойлж өгөхгүй бол тухайн дүрмийн агуулга утгагүй санагдаад тэгээд “Барилгын салбарын инженер мэргэжлийн боловсрол эзэмшсэн, тэр чиглэлээрээ үйл ажиллагаа явуулж байгаа, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангахад мэргэжлийн хүрээнд үүрэг хүлээсэн иргэн”-ийг барилгын инженер гэж тодорхойлсон юм.

Энэ тодорхойлолтоос барилгын инженер гэдэг хүний ерөнхий дүр зураг нь харагдаж байгаа боловуу гэж бодож байна. Аливаа барилгын хувь заяаг инженерүүд шийдэж байгаа нь үнэн. Ер нь барилгын инженер хүн бол аливаа ажлыг удирдах арга барилыг эзэмшсэн, техникийн шийдэл гаргадаг, үнэ цэнтэй мэргэжилтэн.

  1. Мэргэжлийн хүний хувьд Монголын барилгын салбарын хөгжил ямар түвшинд явж байгаа гэж та дүгнэж байна. Хөгжилд нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүд нь юу байна?

Барилгын салбарын хөгжил нь тухайн улс орны хөгжлийн нүүр царай, эдийн засгийн чадамж, хүн амынх нь худалдан авах чадварыг илэрхийлж байдаг зүйл. Нөгөө талаар шинжлэх ухаан, техник, технологийн бүхий л төрлийн  шинэ дэвшилтэд ололт, амжилтыг давуутайгаар шингээгч нь барилгын салбар байна. Энэ утгаараа дэлхий дахинд барилгын салбарын хөгжил дэвшил нь өндөр түвшинд хүрсэн гэж болно.

Монголын барилгын салбарын хөгжил ямар түвшинд байна вэ гэдэгт шууд хариулахад төвөгтэй асуудал. Ер нь хөгжил гэдэг ухагдахуун өөрөө харьцангуй ойлголт. Бид  чинь 90 оноос өмнө 5 давхар барилгыг бараг 36 сар барьдаг байлаа. Одоо харин 16 давхар барилгыг 12-16 сарын дотор барьж байна. Энэ нь манай барилгын салбарт орчин үеийн техник, технологи өргөнөөр нэвтэрсэн, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадвар өссөн, иргэдийн олж авч байгаа мэдээлэл их болж, барилгыг арай өөр өнцгөөс харах болсон зэрэгтэй холбоотой. Энэ үүднээс нь дүгнэвэл дэлхийн дундаж түвшинд явж байгаа гэж би үздэг.

Барилгын салбарын хөгжлийг тодорхойлогч хүчин зүйлүүд болох  төрийн системтэй техникийн бодлого, зохицуулалт, хөгжлийн хөтөч болсон нормативын баримт бичиг, орчин үеийн шаардлагад нийцхүйц мэдлэг, чадварыг эзэмшсэн мэргэжилтэнүүд их дутагдалтай байна. Иймд барилгын явцад хяналт, зөвлөх инженерүүдтэй хамтран ажилладаг компаниуд чанартай барилга барьдаг.

  1. УБ хотын нийт барилга төлөвлөлтийг харахад орон сууцны төсөл түлхүү хэрэгжиж байна. Ер нь УБ хотын хувьд аль зүгрүүгээ илүү тэлэх боломжтой гэж Та хардаг вэ?

Хүний үндсэн гол хэрэгцээ буюу анхдагч хэрэгцээ нь амьдран суух орон байр байдаг. Энэ утгаараа орон сууцны хэрэглээ буурахгүй, улам их өсөж байна. Миний хувьд Дулааны жижиг   станц барьсан нутаг дэвсгэрт гэр  хорооллын дахин төлөвлөлтийг эхний ээлжинд эрчимтэй хийх хэрэгтэй гэж үздэг. Мөн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд тулгуурлан Налайх дүүрэг болон шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэж УБ хотыг тэлэх бодлого нь ойрын хугацааны шийдэл, гарц гэж хардаг.  Өөр нэг зарчмын анхаарал хандуулах асуудал бол УБ хотын газар нутгийг тэлж, томсгож байж тэлэлтийн асуудлыг зөв оновчтойгоор хийх явдал. Яаж УБ хотын газар нутгийг тэлэх вэ гэвэл зүүн тийшээ Багануур, урагшаа Багахангай, Довын хөндий, баруун тийшээ Лүн сум, хойшоо Баянчандмана сум хүртэл тэлж байж улсын Нийслэлийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг нарийн, өргөн хүрээтэй төлөвлөж болно. Ингэж нийслэлийн газар нутгийг тэлсэн тохиолдолд тэнд оршин  иргэд бүгд УБ хотын харяалалтай болно. Энэ бол цаг хугацааны асуудал боловч зайлшгүй хийгдэнэ гэдэгт найдаж явдаг. Ингэж шийдэхгүйгээр УБ хотын цаашдын хөгжил, тэлэлтийн асуудал улам л санаа зовоосон, тулгамдсан асуудал хэвээрээ байх болно.

  1. Шинэ суурьшлын бүс гэгдэх Яармаг чиглэлийн төлөвлөлтийн талаар Та санал сэтгэгдэлээ хэлнэ үү?

Ямар нэгэн байдлаар Монгол улс, тэр тусмаа барилга, орон сууцны салбар хөгжих зөв юм. Хамгийн гол нь стандарт норм гэдэг зүйлээ барьж хөгжих ёстой. Жишээлбэл 500-н айл амьдрахаар төлөвлөсөн орон сууцны төсөл байлаа гэхэд тэнд үзвэр үйлчилгээ, сургууль цэцэрлэг, төрийн байгууллагууд, аюулгүй зорчих хэсэг, тоглоомын талбай зэргийг төсөл хэрэгжүүлж байгаа компаниуд бодолцож төлөвлөх хэрэгтэй юм. Олон улсад хотхон хорооллын стандарт гэх зүйл ч бий. Нэг насны амьдрах орчиноо худалдан авч буй хэрэглэгч хүртэл тэр зүйлийг нэхэх ч эрхтэй. Мэдээж барилгын чанар стандарт, өрөөний зохион байгуулалт зэрэг зүйлийг харах нь зөв ч гадны орчин нөхцөл, боломжит нөхцлүүд бас хардаг байгаасай гэж хүсдэг.

Энэ нь цаашдаа улс орны өнгө төрх, нүүр царай, нэр хүндэд хүртэл нөлөөлдөг. Магадгүй орчин байхгүй өндөр гозойсон өнчин өрөөсөн барилгууд ихсэх нь юун таатай билээ. Яг үүнтэй адил Яармаг чиглэлрүү баригдаж буй төслүүд төлөвлөлт дээрээ илүү анхаарч, олон улсын шилдэг шийдлүүдийг нэвтрүүлээсэй гэж хүсдэг дээ.

  1. Яармагийн чиглэлд хэрэгжүүлж байгаа бусад төслүүдтэй харьцуулахад Актив Гарден төслийн онцлог давуу талыг Та юу гэж харж байна?

Актив Гарден төслийн хувьд хотын дэд бүтцэд эергээр нөлөөлхүйц буюу миний яриад байгаа хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах, стандартад нийцсэн байх гэсэн үндсэн шалгуурыг хангаж байгаа маш сайн төлөвлөлттэй төсөл гэж би хэлнээ  . Актив гарден төслийг хэрэгжүүлэхдээ “Актив стандарт” гэдэг зүйлийг бий болгож түүнийгээ хэрэгжүүлж ажиллаж байгаа нь уг төслийн онцлог давуу тал. Тухайлбал: Актив Гарден төсөл нь 5А концепцийг тусгаж өгсөн нь бусад төслүүдэд байхгүй давуу тал гэж хардаг . Хүний амьдрах орчинг бүх талаас нь харж шийдсэн ACTIVE PLANNING буюу бүх айл нар үзэх барилгын ташуу хийцлэл, оршин суугчдын бүхий л хэрэгцээг хангах ACTIVE COMPLEX болох хажуудаа олон улсын шоппинг молл хэлбэрийн E-mart-ийг дэргэдээ төлөвлөсөн. Түүнчлэн Монгол улсын ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулах ACTIVE EDUCATION олон улсын кембрижийн хөтөлбөртэй улсын дунд сургууль, улсын цэцэрлэг мөн худалдан авагч нартаа хүүгийн өгөөж бодох ACTIVE INVESTMENT Монголдоо анхдагч хөрөнгө оруулалтын системийг бүрдүүлсэн. Хамгийн гол хэсэг болох ACTIVE STANDARD гэх барилгын чанар гүйцэтгэл, төлөвлөлт нийтийн эзэмшлийн талбайг яг дэлхийн жишигт нийцүүлэн барьсан нь нийгмийн дэд бүтцийг шийдсэн, хотхоны орон зайн төлөвлөлт маш оновчтой, оршин суугчдын хэрэгцээт бүх үйлчилгээг хотхон дотроо шингээж төлөвлөсөн зэрэг нь  бусад төслүүдээс маш  давуутай байгаа. Энэ нь хамгийн энгийнээр хэлэхэд БҮХ ЗҮЙЛДЭЭ ОЙР БАЙХ ТАНСАГЛАЛ юм.  Хамгийн наад зах нь оршин суугчид гэртээ гаднаас ороход зочид буудалд орж ирсэн мэт тансаг, таатай сэтгэгдлийг төрүүлэхээр угтах хэсэгтэй байх жишээтэй.

Эдгээр нь миний дээр ярьсан барилгын чанарт тавих “хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах” гэсэн шаардлагад зориулагдаж байгаа юм.

Ийм төлөвлөлттэй хотхонд амьдрахын тулд хүмүүс тэмүүлнэ шүү. Орон сууцны хотхоны төслүүдийг дор хаяж  ийм байдлаар төлөвлөж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Олон улсын барилгын салбарт менежментийн зөвлөх үйлчилгээ гэж тогтсон жишиг байдаг. /Construction Consulting Management/  товчоор хэлэхэд салбар бүртээ мэргэшсэн инженерүүд Актив Гарден төсөл дээр эхлэхээсээ аваад дуусах шат хүртэлээ хяналт тавьж хамтран ажиллаж байна гэсэн үг. Энэ бол барилгын чанарт тавих “стандартад нийцсэн байх” шаардл агыг хэрэгжүүлж ажиллаж байгаагийн тод жишээ нь. Эндээс үзэхэд менежментийн зөвлөх үйлчилгээ болоод хяналтын ажилд мэдээж тодорхой хэмжээний зардал гаргаж байгаа хэдий ч үүнийг үл харгалзан эцсийн үр дүнг нэрийн хуудас болгож ирсэн.  Энэ бол барилгын чанарт итгэх иргэдийн итгэлийг хамгийн ихээр төрүүлээд зогсохгүй ингэж ажиллах ёстой гэдгийг амьдрал дээр бодитоор харуулж байгаа. Нэг зүйлийг онцлоход манай барилгынханд тэр дундаа захиалагч, хөрөнгө оруулагч нар хяналт багатайгаар барилгыг барих сонирхол давамгайлж байгаа энэ үед Актив гарден төслийг онцолж сайн төсөл гэж ам бардам хэлж чадна.

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж