Солонгосоос ирэх жуулчдын тоо буураагүй

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

Солонгосоос ирэх жуулчдын тоо буураагүй

Солонгосоос ирэх жуулчдын тоо буураагүй

Covid-19 цар тахлын нөлөөгөөр манай улсад ирэх гадаад жуулчдын тоо бууралттай байгаа энэ үед Солонгосоос ирэх жуулчдын тоо буураагүй аж. Солонгосын жуулчид 2024 оныг дуустал Монгол Улсад 90 хоног визгүй зорчих болсонтой энэ нь холбоотой. Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс өсөж, 21.9 мянгад хүрээд байна.

Манай Улсад энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 121,741 гадаадын жуулчин ирсэн. Үүний 56,714 нь орос жуулчин байсан бол 21913 нь БНСУ-ын жуулчин байжээ. БНСУ-ын жуулчдын хувьд зургадугаар сард 8841, долдугаар сард 13072 ирсэн. Бусад улсын тухайд Казахстаны 12038, АНУ-ын 4874, Хятадын 4691, Германы 2332, Беларусийн 2328, Японы 2173, Туркийн 1982, Францын 1681 жуулчин тус тус иржээ.

Ингэхдээ жуулчид манай улсын эдийн засагт 122 сая ам.доллар төвлөрүүлсэн байна.

Дашрамд дурдахад, Монгол Улсаар аялсан Өмнөд Солонгосын контент бүтээгчид өөрсдийн "Youtube" сувагтаа аяллын бичлэгээ оруулжээ. "Channel Korean Jay" гэх "Youtube" сувгийн Монголд аялсан влог нь 1.1 сая үзэлттэй байв. Энэ нь тус сувгийн нийт дагагчийн тооноос 2.6 дахин их байжээ.

Б.Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж