Ургамлын тосноос бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

Ургамлын тосноос бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ буурчээ

Ургамлын тосноос бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ буурчээ

Өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд /2022.05.25- 2022.08.01/  хэрхэн өссөн тухай статистик мэдээллийг хүргэж байна. Үндэсний статистикийн хороо нийслэл болон орон нутагт зарагдаж буй өргөн хэрэглээний бараа, автобензиний үнийн судалгааг гаргажээ. 2022 оны наймдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.9 хувиар буурч, өмнөх долоо хоногоос 1.9 хувиар буурсан байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0.6 хувиар буурчээ.

Тухайлбал, долдугаар сард нийслэлд нарийн ногоо, өндөг, махны үнэ 24 хүртэл хувиар нэмэгдээд байсан бол энэ сараас 17 хувиар буурсан байна. Үүнээс гадна  өндөг, талх, нарийн боовны үнэ буурчээ. Харин гурил, цагаан будаа, сүүний үнэ өөрчлөгдөөгүй.

Орон нутагт гурил, будаа, мах, сүү, хүнсний ногооны үнэ 0.1-0.6 хувиар өссөн болохыг ҮСХ-ноос мэдээллээ. Хил гааль болон дотоодын үйлдвэрлэлтэй холбоотойгоор зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний нөөц хомсдож, үнэ хөөрөгдөх асуудал гарч байгаа юм. Үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хянадаг. Харин Үндэсний статистикийн хорооноос сар бүр дээрх судалгааг хийдэг бөгөөд нөөцийн тасалдал үүссэнтэй холбоотойгоор худалдаачид барааны үнийг зохиомлоор хөөргөсөн эсэхийг дүгнэх боломжгүй аж.

Долдугаар сарын хувьд Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3-3.5  хувиар, өмнөх долоо хоногоос 1.5-1.8 хувиар өссөн байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй байв. Сүүлийн сарын хугацаанд ургамлын тосноос бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээнд буурсан байна.

Нийслэл болон орон нутагт өргөн хэрэглээний бүх барааны үнэ тодорхой хувиар өссөнийг доорх инфографикаас та бүхэн харж болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж