Жонни Депп шүүх хурлаас хойш анхны том дүрээ авлаа

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

Жонни Депп шүүх хурлаас хойш анхны том дүрээ авлаа

Жонни Депп шүүх хурлаас хойш анхны том дүрээ авлаа

Холливудын од Жонни Депп урт хугацааны турш экс эхнэр Амбер Хердтэй шүүхдэлцсэн. Хэрэг шийдэгдсэнээс хойш тэрбээр анхныхаа кинонд тоглох гэж байна. Уг кино нь Францын “Why not” продакшны уран бүтээл “Jeanne Du Barry” кино удахгүй нээлтээ хийх аж. Киноны зураг авалт өнгөрсөн сарын сүүлээр эхэлжээ.

Киноны триллер зураг олны хүртээл болоод эхэлсэн бөгөөд зурагт Депп цагаан хиймэл үстэй, нүдээ хар алчуураар боосон байжээ. Шүүх хурлаас болж Жонни Депп маш олон боломж, дүрүүдээ алдсан гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн. Тухайлбал, алдарт Карибын тэнгисийн дээрэмчдээс хүртэл тэр хасагдаад буй. Жонни Депп эхнэрээ хүчирхийлдэг гэх дуулиан анх 2020 онд гарсны дараа Варнер Брос компани Харри Поттер цувралаас түүнийг хасжээ.

“Jeanne Du Barry” кино нь Деппийн 2020 оноос хойших анхны гол дүр болж байна. Тэрбээр хамгийн сүүлд “Minamata” нэртэй кинонд дайны гэрэл зурагчны дүрийг бүтээсэн.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж