“Найман шарга”-д доллар 3200 төгрөг хүрэв

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

“Найман шарга”-д доллар 3200 төгрөг хүрэв

“Найман шарга”-д доллар 3200 төгрөг хүрэв

“Найман шарга” худалдааны төвд өнөөдөр /2022.08.12/ ам.доллар 3200 төгрөг хүрчээ. Харин Монголбанкнаас зарласан 2022 оны наймдугаар сарын 11-ны өдрийн ханшаар ам.доллар 3181 төгрөг байна. Гадаад валтютын нөөцийн тав хүрэхгүй хувийг эзэлдэг “Найман шарга” төвд хоёр хоногийн өмнө ам.доллар 3190 төгрөг байсан бол өнөөдөр 10 төгрөгөөр нэмэгдсэн байна. Жил бүрийн наймдугаар сард гадаад дотоодод зорчих иргэдийн урсгал нэмэгддэг тул банкууд өөрсдийн нөөцөд тулгуурлан өдөрт 6000 ам.доллар буюу 20 сая төгрөгийн хязгаартай олгож буй. Валютын нөөцийн хомсдол, ханшийн зөрүүнээс үүдэн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа хумигдаж, иргэдийн худалдан авах чадвар муудах эрсдэлтэй.

Эргэн сануулахад, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "АНУ-ын суурь хүү өсөж эхэлсний дээр глобал эдийн засгийн тодорхой бус байдалтай холбоотойгоор ам.долларын ханш дэлхийн бусад валютуудын эсрэг хүчтэй чангарч байна. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд ам.долларын индекс буюу бусад голлох валютууд (евро, иен, фунт, юань гэх мэт)-тай харьцах ханш 15 хувиар чангараад байна. Харин төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ хугацаанд 10 хувиар л сулраад байна.

Өнөөгийн хүнд сорилтын үед Монголбанк төгрөгийн ханшаас илүү валютын нөөцөд анхаарах хэцүү сонголтын хүрээнд ажиллаж байгаа ч ханш уян хатан байдлаар тогтворжсон байдалтай байгаа. Бодлогын хүүг шат дараатай өсгөн, төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлж байгаа нь төгрөгийн ханшийг тогтвортой байх суурь нөхцөл болж байна" гэх тайлбарыг өгсөн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж