Зарим аймагт малын гоц халдварт өвчнөөс шалтгаалж хорио тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

Зарим аймагт малын гоц халдварт өвчнөөс шалтгаалж хорио тогтоожээ

Зарим аймагт малын гоц халдварт өвчнөөс шалтгаалж хорио тогтоожээ

Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт  бүртгэгдсэн талаар Мал эмнэлгийн газраас өнгөрсөн онд мэдээлж байв. Тэгвэл голомтын бүс тэлж, Улаанбаатарт халдвар гарах эрсдэлтэй учраас вакцины захиалга хийжээ. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа дүүргийн удирдлагууд болон НОБГ, НМХГ-аас үүнд онцгойлон анхаарахыг хүссэн.

Тэрбээр, вакциныг зөвхөн үхэрт тарих бөгөөд Улаанбаатарт 92 мянган үхэр байгаа гэсэн мэдээллийг өнгөрсөн сард өгсөн юм.

Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Булган сумын 57 үхэртэй айлын нэг үхрээс арьс товруутах өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Онош тогтоохоор тухайн үхрийг зориудаар устган, дээжийг нь наймдугаар сарын 10-нд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлж шинжилгээ хийхэд онош нь батлагджээ.

Халдварт өвчин илэрсэн тухайн айлыг хязгаарлалтын дэглэмд оруулж, үхрийг нь бусад айлын үхэртэй нийлүүлэхгүй байх, үхрүүдэд нь эмнэл зүйн үзлэгийг өдөр бүр хийж байгаа аж.

Мөн Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн хэмжээнд эрсдэлд суурьласан тандалт хийх, малчдад уг өвчний талаар мэдээлэл өгөх, мал сүргээ байнгын хариулгатай байлгах, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэх зэрэг ажлууд хийгдэж байгаа юм байна. Одоогоор малын халдварт шүлхий болоод арьс товруутах өвчин зэргээс шалтгаалж зарим аймагт хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Малын гоц халдварын голомтыг хяналтад авсан бөгөөд тархалтыг хумьж ажиллаж байгаа аж. Гэхдээ малчдыг үхэртээ өдөр бүр тандалт хийж, сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэхийг орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж