Кобигийн осолдсон зургийг харсан бартендер инээжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

Кобигийн осолдсон зургийг харсан бартендер инээжээ

Кобигийн осолдсон зургийг харсан бартендер инээжээ

Алдарт сагсан бөмбөгчин Коби Брайантын ослын зургийг ил болгосон талаарх шүүх хурал үргэлжилж байна. Нисдэг тэрэг осолдсоны дараа ослын газар ажилласан Лос Анжелесын цагдаа Жои Круз хэд хэдэн зураг авч, “Bara Grill” гэх газрын ажилчид болон үйлчлүүлэгчдэд үзүүлжээ.

Коби Брайантын аймшигт осолд орж, таалал төгссөн зургийг үзсэн гэх бартендер залуу Виктор Гутеррез зургийг хараад инээсэн гэжээ. Энэ талаар бартендер залуугаас тодруулахад, Жои Круз түүнээс Кобигийн зургийг харах уу гэж асуусан аж. Гутеррез өөрөө ч үзэхийг хүсч, харсан гэнэ. Гэхдээ таалал төгссөн Кобиг хараад бартендер залуу хэзээ ч инээгээгүй, инээдтэй ч гэж хүлээж аваагүй гэдгээ хэлжээ.

Гэвч Гутеррез ослын зургийг хараад инээж буй хяналтын камерын бичлэгийг Ванесса Брайантын өмгөөлөгч ил болгосон аж.

Шүүх хурлын үеэр Коби болон түүнтэй хамт нисдэг тэргэнд байсан хүмүүсийн авсан шархыг нэг бүрчлэн задлан ярьсан нь хуралд оролцсон хүмүүст таалагдаагүй гэнэ. Тус шүүх хурал нийт арав гаруй өдөр үргэлжлэх төлөвтэй байна.

Шүүх хурлын эхэнд Ванесса Брайант хэлэхдээ Лос Анжелесын цагдаагийн газрын найман ажилтан ослын зургийг хувийн зорилготой ашигласан гэв. Нэг мөрдөгч бүр эхнэртээ зургийг үзүүлэх гэж оролдсон бөгөөд тус зургийг эхнэртээ “овоолсон мах” гэж дүрсэлж хэлжээ. Харин өөр нэг цагдаагийн ажилтан нь уушийн газар тааралдсан бүсгүйдээ ослын зургийг үзүүлжээ.

Дээрх цагдаагийн ажилтнуудын хийсэн үйлдэл нь сэтгэл санааны дарамтад оруулж, хувийн нууцад халдсан гэж Ванесса Брайант гомдол гаргасан юм. Мөн Кобигийн дотны анд, Лос Анжелес Лэйкерс багийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Роб Пелинкагийн хэлснээр ослын зургуудыг Кобигийн охид харвал үлдсэн амьдралд нь хар дурсамж болно гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: TMZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж