Нэнси Пелоси хүүгээ Тайвань руу дагуулж явсан нь асуудал үүсгэв

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

Нэнси Пелоси хүүгээ Тайвань руу дагуулж явсан нь асуудал үүсгэв

Нэнси Пелоси хүүгээ Тайвань руу дагуулж явсан нь асуудал үүсгэв

Нэнси Пелосийн хүү Пол нь Хятадын харилцаа холбооны компанийн топ хөрөнгө оруулагч гэдэг мэдээлэл цацагдлаа. Пол Пелоси Жуниор нь 20 сая ам.долларын өртөгтэй "Borqs Technologies" компанийн хоёр дахь том хувьцаа эзэмшигч гэдэг нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосийн барьж буй бодлоготой зөрчилдөж байгаа аж. Өдгөө 82 настай Нэнси Пелоси өнгөрсөн долоо хоногт Тайваньд айлчилсан нь Тайпей-Бээжингийн харилцааг хурцатгаж, олон улсын анхаарлыг татсан.

Nancy Pelosi's Son Is Top Investor In $22M Chinese Telecom Company

Нэнси Пелоси нь АНУ дахь Хятадын корпорациудын нөлөөллийг бууруулахын төлөө 2020 оноос хойш ажиллаж буй. Гэтэл хүү нь Хятадын харилцаа холбооны компанид зөвлөх эрхтэйгээр төлөөлөн удирдах зөвлөлд багтдаг аж. Үүнээс гадна 53 настай Пол Пелоси ээжийнхээ Тайвань дахь албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтаагүй боловч хамт явсан нь батлагджээ.

Nancy Pelosi's Son Is Top Investor In $22M Chinese Telecom Company

Пелосийн нөхөр нь өнгөрсөн тавдугаар сард согтуугаар жолоо барьж яваад осолдож, гэмтсэн юм. Тиймээс түүнтэй хамт Тайвань руу яваагүй гэх таамаглал байна. Тэрбээр нөхрийнхөө оронд хүүгээ айлчлалд авч явсан гэж тайлбарласан ч Тайваниас өмнө Япон, Өмнөд Солонгост айлчлахад нь Пол хамт яваагүй аж.

Nancy Pelosi's Son Is Top Investor In $22M Chinese Telecom Company

ЭХ СУРВАЛЖ: RADAR ONLINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж