С.Батдөл: Эдийн засагт эерэг үр дүн авчрахын төлөө шаргуу ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

С.Батдөл: Эдийн засагт эерэг үр дүн авчрахын төлөө шаргуу ажиллаж байна

С.Батдөл: Эдийн засагт эерэг үр дүн авчрахын төлөө шаргуу ажиллаж байна

Ковид цар тахлын улмаас манай улсын эдийн засаг тэр дундаа тээврийн салбарт үлэмж сөрөг үр дагаврыг үзүүлж байгаа. Манай улсын ачаа тээврийн дийлэнх хувийг гүйцэтгэдэг УБТЗ ковид цар тахлын хүндрэлтэй хэрхэн тэмцэж байгаа талаар УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлөөс  тодрууллаа.

Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан дэлхий нийт болон БНХАУ задгай тээврийг хориглон, чингэлэг тээвэрт шилжсэн явдал нь УБТЗ-ын тээврийн хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Мөн БНХАУ хилээ хааж зөвхөн төмөр замын боомтоор хязгаартай тээвэрлэлт хийж байгаа нь УБТЗ-ын ачааллыг 2 дахин нэмэгдүүлээд байна. Задгайгаар тээвэрлэгдэн ирсэн ачаа нь шууд буудаг байхад чингэлэг тээвэрлэлт нь хоосон чингэлгээ буцаан тээвэрлэдэг онцлогтой.

2021 оны эхний 7 сарын байдлаар Эрээн-Замын-Үүд нарийн царигийн боомтоор 20078 ипортын чингэлэг хүлээн авч байсан бол 2022 оны эхний 7 сард 33798 импортын чингэлэг хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 1,7 дахин нэмэгдсэн байна.

Хоосон чингэлгийн буцаалтыг авч үзвэл, 2021 оны эхний 7 сард 18706 хоосон чингэлэг буцааж байсан бол 2022 оны эхний 7 сард 48671 хоосон чингэлэг буцаасан нь өнгөрсөн оны мөн үеэс 2,6 дахин их  байна.

УБТЗ-ын Замын-Үүд өртөө хоног бүр БНХАУ-ын Эрээн өртөөнөөс импортын чингэлэгтэй 4-7 галт тэрэг саадгүй авч байгаа боловч Улаанбаатар, Толгойт, Амгалан өртөөдөд байрлах  чингэлэг буулгах гаалийн хяналтын талбайнуудын чингэлэг боловсруулах талбай хангалтгүй, техник тоног төхөөрөмж, кран, калмар, ажиллах хүч хангалтгүй, нэг удаагийн ачилт, буулгалт хийх вагоны зам богино байгаагаас Замын-Үүд өртөөнөөс Улаанбаатар хотод ирсэн чингэлгүүд  буулгалтын замдаа орох гэж Улаанбаатар, Толгойт, Амгалан өртөөдийн замд 3-7 хоног саатан зогсож байна.

Үүнээс гадна цар тахлын улмаас галт тэрэг солилцоо огцом буурсан явдал нь УБТЗ-ын тээврийн үр ашиг буурах үндсэн шалтгаан болж байна.

Замын-Үүд-Эрээн боомтын өргөн царигийн төмөр замаар  хоног бүр 14 хос галт тэрэг солилцож байсан бол 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс БНХАУ  Ковид-19 цар тахлын халдвараас сэргийлж Манжуур, Замын-Үүд боомтоор хүний оролцоотойгоор буулгах ачаатай галт тэрэг авахгүй болж хоногт 4 галт тэрэг солилцдог болтлоо буурсан.

УБТЗ-ын шинэ удирдлага, хятадын холбогдох бүхий л албаны хүмүүст удаа дараа хүсэлт тавьж шаргуу хөөцөлдсөний үр дүнд Замын-Үүд–Эрээн боомтын өргөн царигийн төмөр замаар өнөөдрийн байдлаар 12 хос галт тэрэг солилцдог болж, галт тэрэг солилцоог өнгөрсөн оны 11 дүгээр сарын 27-ноос хойш 3 дахин өсгөөд байна.

Тун удахгүй  9 дүгээр сард Замын-үүд–Эрээн боомтын галт тэрэг солилцоо өнгөрсөн оны эхэн үеийн түвшинд буюу 14 хос галт тэргэнд хүрэх ба 2022 оны сүүл гэхэд 15 хос галт тэрэг болгохоор ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан УБТЗ-ын орлого, тоо, чанарын үзүүлэлт буурсан ч алдсан алдагдлаа нөхөхөөр болмжит бүх аргыг хайн идэвхтэй ажиллаж байна гэж хариуллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж