Гар утасны аппликейшнээр дамжуулан тоон гарын үсэг олгож эхлэв

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

Гар утасны аппликейшнээр дамжуулан тоон гарын үсэг олгож эхлэв

Гар утасны аппликейшнээр дамжуулан тоон гарын үсэг олгож эхлэв

Улсын бүртгэлийн ерөнхий газар өнгөрөгч тавдугаар сарын 02-ноос эхлэн Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн санах ой буюу чипэнд суулган олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 265,365 иргэн үнэмлэхийнхээ санах ойд тоон гарын үсэг аваад байгаа аж. Мөн улсын бүртгэлийн байгууллагын 21 аймаг, есөн дүүргийн хэлтсээр, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр тоон гарын үсгийг иргэдэд ухаалаг гар утасны аппликейшнээр дамжуулан олгож эхэлжээ.

Одоогоор 1600 гаруй иргэн гар утасны аппликейшнээр дамжуулан тоон гарын үсгээ авчээ.

Иргэд та бүхэн өөрийн утсан дээрх "Playstore" эсвэл "App Store"-оос “GSign Mongolia” гэх аппликейшнийг татан авч, үүгээр дамжуулан тоон гарын үсгээ авах боломжтой. Мөн тус аппликейшнийг ашиглан иргэд өөрийн гэрчилгээг баталгаажуулах пин кодыг солих, баталгаажуулалтын үед хурууны хээ болон "FaceID"-ийг ашиглах эсэхээ өөрөө тохируулах зэрэг олон давуу талтай гэнэ.

Гар утасны аппликейшн ашиглан тоон гарын үсэг авах боломжтой талаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “Улсын бүртгэлийн байгууллагын зүгээс олгож буй тоон гарын үсэг нь нэгдүгээрт иргэний үнэмлэх дээр, хоёрдугаарт гар утасны аппликейшн дээр хэрэглэгдэх болж байна. Тоон гарын үсэг нь нэгдүгээрт, танилт нэвтрэлтийн  зорилготой, хоёрдугаарт, баталгаажуулах зорилготой. Өнөөдрийн байдлаар иргэний үнэмлэх дээр олгогдсон тоон гарын үсэг нь харьцангуй үйлчилгээний байгууллагууд дээр хэрэглэгдэхээр зориулагдсан. Өөрөөр хэлбэл, заавал тусгай уншигч шаарддаг. Уншигчид иргэний үнэмлэхээ уншуулж, тухайн иргэнийг таньдаг. Гар утаснаасаа төрөл бүрийн үйлчилгээг авах нөхцөл бүрдэж байна. “E-Mongolia” руу шууд гар утсан дээрх тоон гарын үсгээрээ нэвтрэх боломжтой. Гар утас болон иргэний үнэмлэх дээр тоон гарын үсгээ суурилуулах бололцоог хангалаа. Хоёр янзаар тоон гарын үсгийг олгож байна. Улсын бүртгэлийн бүх нэгж буюу бүртгэгчдээр дамжуулан мөн цахим машин буюу КИОСК ашиглан тоон гарын үсгийг иргэний үнэмлэх болон гар утсан дээрээ авах боломжтой боллоо ” гэв.

Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр хувь хүмүүс болон албан байгууллагууд орон зай% цаг хугацаа үл хамааран албан харилцаагаа явуулах боломжууд бүрдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж