Хотод 61, орон нутагт 106 хүн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

Хотод 61, орон нутагт 106 хүн халдвар авчээ

Хотод 61, орон нутагт 106 хүн халдвар авчээ

Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. Шинжилгээгээр илрэх эерэг тохиолдлын хувь 14.5 болж, өмнөх долоо хоногоос өссөн. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцын судалгаагаар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна.

Улсын хэмжээнд 1906 хүн хэвтэн эмчлүүлж  байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой гэдгийг яамнаас зөвлөж буй. Сүүлийн 24 цагт 167 тохиолдол батлагдсан байна.

Нийт батлагдсан тохиолдлын 61 нь нийслэлд бүртгэгджээ. Харин Архангай аймагт 10, Баян-Өлгийд гурав, Баянхонгорт дөрөв, Дархан-Уулд гурав, Дорноговьд 55, Орхонд хоёр,  Өмнөговьд 22, Төв аймагт хоёр, Ховдод таван тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж