ОБЕГ: Хөшигийн хөндийн хурдны зам дээр автомашин шатжээ | News.MN

ОБЕГ: Хөшигийн хөндийн хурдны зам дээр автомашин шатжээ

ОБЕГ: Хөшигийн хөндийн хурдны зам дээр автомашин шатжээ

ОБЕГ: Хөшигийн хөндийн хурдны зам дээр автомашин шатжээ

Онцгой байдлын ерөнхий газрын хоногийн мэдээг тоймлон хүргэе.


Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Хөшигийн хөндийн хурдны зам дээр автомашин шатсан байна. Дуудлага мэдээллийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Ж-ийн“Форши Панамера” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллан унтраажээ.

Мөн нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны 67 дугаар байр хог шатаж байна гэсэн дуудлагыг 20:40 цагт хүлээн авчээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хог шатаж байсныг унтраасан байна.

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн Хагийн хар нууранд аялж яваад иргэн Б нь энэ сарын 8-ны өдөр нуурын усанд морио шумбуулна гэж ороод живсэн байна. Дуудлагыг энэ сарын 9-ний өдрийн 09:40 цагт хүлээн авчээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /26 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг энэ сарын 11-ний өдрийн 07:30 цагт эхлүүлж, Хагийн хар нууранд 8-10 метрийн гүнд хоёр удаагийн шумбалт хийж, цогцсыг олж гарган, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-12 213.87.89.16

!!!!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

Avatar

Зочин 2022-08-12 188.95.34.48

Mal shig setguulch yum . Angli helgui yana daaaa

Avatar

Зочин 2022-08-12 202.126.88.175

F биш Р-ээр эхэлж байгаа юм чинь Порши гэж бичих нь зөв байхаа.

Avatar

Зочин 2022-08-12 142.79.202.93

Одоо болтол төшөөгөө тулсан П гэж ярьдар хүн байсаараан байгаамуу 🫣

Avatar

Боги 2022-08-12 202.126.88.168

Поршэ юү? Форши гж бдгүй бхаа

Avatar

P 2022-08-12 192.82.88.248

Porsche panamera feed gadaadaar bichtsen ni deer yum

Avatar

Форши 2022-08-12 202.21.115.126

Форши

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж