Залууст эргэн төлөх нөхцөлгүйгээр санхүүгийн дэмжлэг олгоно

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

Залууст эргэн төлөх нөхцөлгүйгээр санхүүгийн дэмжлэг олгоно

Залууст эргэн төлөх нөхцөлгүйгээр санхүүгийн дэмжлэг олгоно

НҮБ-аас жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр” болгон тэмдэглэдэг. Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд залуучуудын эрх ашгийг хамгаалах, залуусын чиглэлээр үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрийг залуучуудын оролцоотой боловсруулж, хэрэгжүүлдэг. Тэгвэл энэ онд “Үе хоорондын эв санааны нэгдэл: Бүх насныханд ээлтэй ертөнцийг бий болгох нь” уриаг дэвшүүлж, тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлж, хөгжлийн гадуур хэнийг ч орхигдуулахгүйн тулд үе үеийнхэн эв нэгдэлтэйгээр, хамтрах шаардлагатайг онцолжээ. Энэ тухай Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас мэдээллээ. 

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар :

-Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлж, хөгжлийн гадуур хэнийг ч орхигдуулахгүйн тулд үе үеийнхэн эв нэгдэлтэйгээр, хамтран ажиллах хэрэгтэй. Үүнд залуучуудын оролцоо чухал юм. Монгол Улсын хувьд гурван хүн тутмын нэг нь залуу хүн байна. Алсын хараа 2050 төсөлд залуучуудын боловсролын байдал, ажил эрхлэлт хөндөгдсөн байгаа. Залуучуудын боловсрол бол улс орны хөгжих хамгийн гол суурь юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас цахим засаглал, цахим шилжилтийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн платформыг есдүгээр сард бэлэн болгохоор жил гарны хугацаанд ажиллаад одоо үр дүнг нь хүлээж байна. Орон нутаг болон нийслэлд ажил хайж буй залуучууд ажил хөдөлмөрийн нэгдсэн мэдээлэлтэй болох явдлыг хэрэгжүүлж маш хурдан мэдээлэлтэй болох боломжтой болгоно.  Бидний зорилго бол хөгжлөөс хэнийг ч хоцроохгүй байх явдал. Цаг үеийн эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн ажиллах хүчнийг бий болгох тал дээр хамтран ажиллацгаая.  Мөн энэхүү сарын аянд оролцож байгаа хувийн хэвшил, төрийн байгууллага, олон улсын байгууллага, НҮБ мөн залуучууддаа талархал илэрхийлье. Ийнхүү сарын аян эхэлснийг мэдэгдэж, залуучуудын хөгжлийг дэмжих бидний хамтын ажиллагаа  цаашид илүү үр дүнтэй байх болно хэмээн ерөөж байна. 

-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэхийг дэмжих газрын дарга: М.Батмагнай:

-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр маань өмнө жилүүдэд 18-34 насныханд санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх нөхцөлгүйгээр, хүүгүйгээр олгож байсан. Энэ жилээс залуучууддаа эргэн төлөх нөхцөлгүйгээр санхүүгийн дэмжлэг олгох ажлыг зохион байгуулж байна. Ингэхдээ шинэлэг, шинэ санаагаар төсөл, хөтөлбөр бичсэн баг, залуучуудаас сонгон шалгаруулах замаар санхүүгийн дэмжлэг олгож байгаа  юм. Дөрөвдүгээр сард төсөл арга хэмжээгээ явуулсан залуучуудаа улсын хэмжээнд шалгаруулаад нэг, хоёр, гуравдугаар байр тодруулсан. Ингэхдээ  нэгдүгээр байр – 20 сая төгрөг,  хоёрдугаар байранд шалгарсан хоёр багт – 15 сая төгрөг, гуравдугаар байранд шалгарсан багуудад 13 сая төргөгийн шагналыг тус тус гардуулсан. Мөн цагийн ажлын зуулчлалын ажил маань явагдаж байгаа. Цагийн ажлын хувьд ажил олгогч байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр оюутан, залуусыг цагийн ажилд зуучилж байна. Гэтэл Засгийн газрын тогтоол 100 буюу түүнээс дээш орон тоотой газарт дадлага хийнэ гээд заачихсан. Түүнээс доош орон тоотой аж, ахуйн нэгж байгууллагат яаж орох вэ гэдэг тал дээр манайх дагаж мөрдөх журам дээр тодорхой зохицуулалтыг хийж, орон нутаг дээр дадлагыг хийлгэх зохицуулгыг хийж байгаа. Бидний хийж буй шинэ хөтөлбөр нь залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх буюу оролцоо төсөл юм. Энэ хөтөлбөр маань хоёр дахь жилдээ явагдаж байна. 

Залуучуудтай холбоотой зарим тоон мэдээллийг дурдвал: 

  • Манай улсад 15-34 насны залуучууд 1,016,859 байна. Энэ нь нийт хүн амын 29.8 хувийг эзэлж байна. Үүнээс 504,155 нь эмэгтэй, 512,704 нь эрэгтэй аж. 
  • 15-34 насны залуучуудын боловсролын түвшинг харвал 0.02 хувь нь доктор, нэг хувь нь магистр, 26 хувь нь бакалаврын дээд, нэг хувь нь дипломын дээд, 34 хувь нь бүрэн дунд, хоёр хувь нь боловсролгүй байна.
  • 15-34 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин нийт хүн амын 11.5 хувь байна. 

Б.Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж