Трампийн зөвлөх асанг хөнөөхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

Трампийн зөвлөх асанг хөнөөхийг завджээ

Трампийн зөвлөх асанг хөнөөхийг завджээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан Жон Болтоныг Ираны нэгэн этгээд хөнөөхөөр завдсан байна. Тодруулбал, Исламын хувьсгалт гвардийн гишүүн Шахрам Поурсафиг хөлсний аллага үйлдэхийг завдсан гэх хэргээр Холбооны мөрдөх товчоо эрэн сурвалжилж байна.

Жон Болтон "Sky News"-т өгсөн ярилцлагадаа "АНУ-ын засгийн газрын хуучин албан тушаалтны эсрэг Ираны засгийн газрын явуулга гэж би бодож байна. Тэдний хөнөөх гэж байгаа цорын ганц хүн нь би биш гэдгийг баттай хэлнэ. Энэ бол зөвхөн төрийн албан хаагчаар тогтохгүй АНУ-ын иргэн рүү дайрч буй хэрэг  юм" гэжээ.

АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр, энэ үйлдэл нь 2020 оны нэгдүгээр сард хошууч генерал Касем Солейманигийн амийг хөнөөсөн АНУ-ын эсрэг  өшөө авах зорилготой байж магадгүй юм. Касем Солеймани нь Ираны элит Кудс хүчний дарга, Ойрхи Дорнодын хоёр дахь хамгийн хүчирхэг хүн гэгддэг. Тэд хүн амины хэрэг үйлдэхийн тулд АНУ-д байгаа хүмүүст 300 мянган ам.доллар төлсөн байж болзошгүй аж. Түүнчлэн үндэстэн дамнасан аллагын төлөвлөгөөнд материаллаг дэмжлэг үзүүлэхийг завдсан хэргээр холбогдох хүмүүст 15 жилийн ял оноож, 250 мянган ам.доллар хүртэл торгууль ногдуулж магадгүй байна. 

Эх сурвалж:SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж