Оросын талд ажилласан герман офицер 10 жилийн ял авна

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

Оросын талд ажилласан герман офицер 10 жилийн ял авна

Оросын талд ажилласан герман офицер 10 жилийн ял авна

ОХУ-д зургаан жилийн турш ажиллаж, тус улсын тагнуулын албанд мэдээлэл дамжуулсан хэргээр германы офицерыг шалгаж байна. Тодруулбал, 65 настай Ральф Г нэртэй офицер  2014-2020 онд Оросын тагнуулд мэдээлэл дамжуулж ажиллажээ. Ральф Г энэ хугацаанд Германы цэрэг армийн тухай болон өндөр албан тушаалтнуудын хувийн мэдээллийг дамжуулдаг байсан аж.

Тэрбээр ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд есдүгээр сарын 1-нд болох шүүх хурал дээр үгээ хэлнэ гэж шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Хэрвээ Ральф Г гэм буруутай нь тогтоогдвол 10 жил хорих ялаар шийтгүүлнэ.

Ральф Г нь Германий армийн дэд хурандаа байсан. Харин иргэн хүний хувиар олон улсын инженерчлэлийн компанид борлуулалтын менежерээр ажиллаж байжээ. Тэрбээр Берлин дэх Оросын Элчин сайдын яаманд ажиллах хугацаандаа ОХУ-ын тагнуулын хоёр ажилтанд цэргийн болон иргэний эх сурвалжаас чухал мэдээлэл дамжуулсан гэж буруутгагдаж байна. Тухайн мэдээллүүдээ цахим шуудангаар, утсаар, чат аппликейшнээр дамжуулсан ба хэд хэдэн удаа биечлэн уулзсан байж болзошгүй аж.

Түүний дамжуулсан ихэнх мэдээллийг олон нийтэд нээлттэй эх сурвалжаас авсан гэж үзэж байна. Гэхдээ ОХУ 2014 Крымийг өөртөө нэгтгэсний дараа Берлин-Москва хоёрын хоорондын харилцааны тухай албаны баримт бичгийг дамжуулсан гэж буруутгагдсан. Түүнчлэн Крымээс болж ОХУ-д авсан Германы хориг арга хэмжээний талаар мэдээлэл дамжуулсан байж болзошгүй. Мөн Германы армийн зэвсгийн систем, кибер чадавхи, Хойд урсгал 2 хийн хоолойн төсөлтэй холбоотой мэдээллүүдийг дамжуулжээ.

Ральф Г нь дамжуулсан мэдээллийнхээ төлөө мөнгө авдаггүй, харин Оросын төрийн байгууллагуудаас зохион байгуулдаг арга хэмжээний урилга авдаг гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж