Германы дипломатч Бразилд баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2022.08.12-нд нийтлэгдсэн

Германы дипломатч Бразилд баривчлагджээ

Германы дипломатч Бразилд баривчлагджээ

Бразил дахь Германы консулын ажилтан Уве Херберт Ханг  Рио-де-Жанейро хотод нөхрийнхөө амийг хөнөөсөн хэргээр баривчлах шийдвэр гаргажээ. Консулын ажилтан нь халдашгүй дипломат эрхтэй гэж тэрбээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч гэж эл нэхэмжлэлийг үгүйсгэж буйг “CNN Brasil” цахим хуудас мэдээлэв. Түүний нөхөр 52 настай Уолтер Анри Максимилиен Биот нь Ипанема хорооллын орон сууцнаас нас барсан олджээ. Улмаар Рио-де-Жанейрогийн цагдаа нар Бямба гаригт консулын ажилтанг баривчилсан байна. 

Бразилийн шүүгч Рафаэль де Алмейда Резенде нь консулын ажилтанг цагдан хорих шийдвэр гаргахдаа нотлох баримтыг өөрчлөхийг завджээ. “CNN”-ийн олж мэдсэнээр, шүүгдэгч гэмт хэргийн ул мөрөө баллахын тулд хэргийн газрыг цайруулагч бодис ашиглан цэвэрлэсэн байсан гэв.

Консулын ажилтан Хан цагдаад мэдүүлэг өгөхдөө, нөхөртэйгөө хамт буйдан дээр сууж байтал нь нөхөр нь гэнэт босч яваад шалан дээр унасан гэж хэлжээ. Тиймээс нөхрөө хальтарч уналаа гэж бодсон. Тэрбээр нөхрөө согтуу байна гэж бодоод зургийг нь авч, найз руугаа хүртэл явуулсан гэж мэдэгдсэн байна. Харин сүүлд нь цус алдаж буйг нь анзаараад өргөх гэж оролдсон гэжээ.

Шүүх эмнэлгээс тодорхойлсноор хохирогчийн биед мохоо эд зүйлээс үүдэлтэй хэд хэдэн гэмтэл байсан гэв. Үүний нэг нь хөлийн мөр, нөгөөх нь ямар нэгэн цилиндр хэлбэртэй багаж байж болзошгүй аж. "CNN" агентлаг Германы консулын ажилтны өмгөөлөгчидтэй холбогдох гэж хичээсэн ч амжилт олоогүй байна. Шүүх хурлын эцсийн дүн хараахан гараагүй байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж